Хэт халалт, хуурай гандуу байдал нь ойн хортон шавж өсөх шалтгаан болдог. Үүнээс шалтгаалж Нийслэлийн ногоон бүсийн ойд түгээмэл тархаад буй өрөөсгөл хүр эрвээхэйтэй тэмцэх зөвлөмжийг хүргэж байна.
Онцлог шинж:
- Өрөөсгөл хүр эрвээхий нь өндөг, хүрэнцэр, хүүхэлдэй, эрвээхий гэсэн үе шатуудыг дамждаг, бүрэн хувиралтай, амьдралын нэг жилийн мөчлөгтэй шавж юм.
- Хүрэнцэр тавдугаар сарын сүүлчээс зургаадугаар сард маш идэвхтэй хооллоно. Долдугаар сарын сүүлчээр хүүхэлдэйд шилжиж мөн сарын сүүлч, наймдугаар сард эрвээхий нисч эхэлнэ. Наймдугаар сарын сүүлч есдүгээр сарын эхээр өндгөө хад асга, уулын энгэрт, элбэгшсэн үедээ байшин, гэрийн хана, туурга зэрэг нөмөр газар шахаад өөрөө үхдэг.
- Гэрэлд дуртай, шөнийн идэвхтэй (22:00-02:00), нүүдэллэх хугацаа нь 7-10 хоног хүртэл үргэлжилдэг.
- Ихээр цугласан үедээ нарийн тоосонцор үүсгэдэг учир амьсгалын замын болон харшлын гаралтай өвчин үүсгэх эрсдэлтэй.
- Хүрэнцрийн үе шатандаа мод, бутны навч шилмүүсээр хооллож ойн санд хөнөөл учруулдаг.
Урьдчилан сэргийлэлт:
- Идэвхтэй цагуудад нь тагт, цонхоо хаах
- Тагт, цонхондоо хамгаалалтын тор хийх
- Өндөг шахах боломжтой газруудыг шалгаж байх
- Өндөглөсөн газруудыг цэвэрлэх
- Шөнийн цагаар хурц гэрэл асаахгүй байх
Хэрхэн устгах вэ:
Мэргэжлийн байгууллагууд өндөг үед нь механик буюу гараар түүж, хүрэнцэр үед нь авиахимийн болон микробиологийн аргаар, бие гүйцсэн эрвээхий үе шатанд нь феромонт болон гэрлэн урхи ашиглан устгадаг.
Гэрийн нөхцөлд өндгийг хусаж тухайн газрыг угаалгын нунтаг ариутгагчаар цэвэрлэх, модон дээрх хүрэнцрийг доргиож унагах эсвэл түүж авах аргаар устгах бол ихээр цугласан эрвээхийг 20-30 см ухсан нүхэнд булж устгана. Ингэхдээ бээлий, амны хаалт, нүдний шил хэрэглэх шаардлагатай.