Нийслэлийн Залуучуудын хөгжлийн газар БНСУ-ын КОЙКА-гийн санхүүжилттэй Эм Кэй Ай Ти /MKIT/ сургалтын төвтэй хамтран мэдээллийн технологийн чиглэлээр үнэ төлбөргүй сургалт явуулдаг. Төгсөгчдөө БНСУ-ын мэдээллийн технологийн тэргүүлэх аж ахуйн нэгжүүдтэй холбож, ажлын захиалгаар хангах "Аутсорсинг" тогтолцоог бий болгожээ.
Энэ сарын 22-нд тус төвиийн дөрвөн төгсөгч мэргэжлээрээ мэдээллийн технологийн компанид ажиллахаар Солонгосыг зорино.
JAVA, Web designer, Web developer, Web administrator/ зэрэг 1-3 сарын хугацаатай сургалтад үнэ төлбөргүй хамруулж байна.
Нийслэлийн Залуучуудын хөгжлийн газрын дарга С.Сүх-Очир, “Бид залуучуудын чөлөөт цагийг үр дүнтэй өнгөрүүлэх зорилготой хобби клубуудыг дэмжин, залуучуудыг мэдээллийн технологи болон гадаад хэлэнд мэргэшүүлэх, гарааны бизнесийг дэмжих зорилгоор оффис, компьютер, интернет үйлчилгээгээр үнэ төлбөргүй хангадаг. Манай сургалтын төвд суралцсан залуучууд БНСУ-ын найман аж ахуйн нэгжийн аутсорсинг захиалгыг тогтвортой гүйцэтгэж байна. Цаашид энэ тоог нэмэгдүүлэх бүрэн бололцоотой. Энэ сарын 22-нд БНСУ-руу дөрвөн суралцагч мэдээллийн технологийн чиглэлээр гурван сарын хугацаанд дадлагажигчаар явна. Эм Кэй Ай Ти /MKIT/ сургалтын төвд програмчиллын ангийг амжилттай төгсөгч Л.Бадрал, Г.Бат нар “ХҮИЗ” Холдинг компанид, Д.Сайнзаяа, Н.Нямбаяр нар нь “МИКА” ХК-д ажиллана.
Монгол Улсын ирээдүйг мэдлэг дээр суурилсан эдийн засгийн хөгжил хөтлөх тул залуучуудаа жава, веб хөгжүүлэгч, веб дизайн, веб админстратор, /JAVA, Web designer, Web developer, Web administrator/ зэрэг 1-3 сарын хугацаатай сургалтад үнэ төлбөргүй хамруулж байна.
Мөн залуус мэдээллийн технологийн чиглэлээр Олон улсын гэрчилгээтэй инженерийн шалгалтад оролцохыг дэмжин, шалгалтын хураамжийг Бизнес инкубатор төвөөс гаргадаг.
Тус төвд бүртгүүлэн, амжилттай ажиллаж байгаа залуучуудад сар бүр 440,000 төгрөгийн дэмжлэг үзүүлж байна. Энэ төслийг Нийслэлийн Залуучуудын хөгжлийн газар, БНСУ-ын КОЙКА-гийн санхүүжилтээр Эм Кэй Ай Ти /MKIT/ сургалтын төвтэй хамтран хэрэгжүүлдэг. БНСУ-ын мэдээллийн технологийн хэд хэдэн аж ахуйн нэгж төслийг дэмждэг.
Бүх сургалт үнэ төлбөргүй” гэв.
Сургалтын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг https://www.facebook.com/Niisleliinzaluuchuud/ цахим хаяг, 7012-2999, 89017101 дугаараас тодруулна уу гэж Нийслэлийн Залуучуудын хөгжлийн газраас мэдээллээ.