Дэлхийн хамгийн хаалттай орны удирдагч цэргийн жагсаалын ёслолдоо хар Мерседес Бенз хөлөглөн ирж, тусгайлан зассан улаан хивсний өмнө ирж буйг дэлхий даяараа харсан.
Хойд Солонгосын удирдагчид хэн шив шинэ, хамгийн үнэтэй лимузинг худалддаг байна аа гэж хэн хүнгүй гайхацгаана.
Тансаг бүтээгдэхүүнд зарцуулсан хөрөнгө нь дэлхийн бусад улсуудын ийм бараанд зарцуулсан хөрөнгийг бүгдийг нийлүүлснээс ч их.
Олон улсын хоригийг үл харгалзан Ким Жон Ун юугаар ч дутахгүй, тансаг сайхан амьдарсаар байна. Сүүлд л гэхэд гялалзсан цагаан дарвуулт онгоц, үнэтэй архи, дарс тэр ч бүү хэл тансаг зэрэглэлийн цанын баазыг бүрэн тоноглох тоног төхөөрөмж худалдаж авсан гэх.
НҮБ-аас гаргасан тайлангаас харвал 2012 онд Хойд Солонгос 645.8 сая ам. долларыг тансаг зэрэглэлийн бараа бүтээгдэхүүн авахад зориулсан байна.
2015 онд Хойд Солонгос 3.47 тэрбум ам. долларын бараа импортолжээ. Тус улсын хамгийн том худалдааны хамтрагч БНХАУ-ыг тооцооноос хасвал Хойд Солонгос хуулиар зөвшөөрөгдсөн бараа бүтээгдэхүүнээс илүү тансаг зэрэглэлийн бүтээгдэхүүнд хамгийн их хөрөнгө зарцуулсан байна.
Энэ төрлийн бүтээгдэхүүнд зарцуулсан хөрөнгө нь дэлхийн бусад улсуудын ийм зэрэглэлийн бараанд зарцуулсан хөрөнгийг бүгдийг нийлүүлснээс ч их тоо хэмээн НҮБ-ын тайланг боловсруулсан Массачусетсийн Технологийн их сургуулиас мэдээлжээ.
Өнгөрсөн жилийн гуравдугаар сард ард түмнээ өлсгөлөн болон эдийн засгийн хүнд нөхцөлд бэлэн байхыг сануулсан удирдагч хэрхэн тансаг амьдарч байна вэ?
Хойд Солонгосын олон улсад явуулдаг хууль бус үйл ажиллагаанаас олсон орлого Ким Жон Уны хувийн хадгаламжид ордог тухай мэргэжилтнүүд онцолж байна. Хойд Солонгосыг банкуудын дотоод системийг хакерддаг, зэвсэг, хар тамхи наймаалдаг, хуурамч мөнгөн дэвсгэрт үйлдвэрлэдэг, ховордсон ан амьтдыг хууль бусаар наймаалдаг хэмээн буруутгадаг. Эдгээрийн үр дүнд тус улс хэдэн зуун сая ам.долларын орлого олдог гэнэ.
Хойд Солонгосын хууль бус үйл ажиллагаанаас олсон орлогыг нарийн тооцоолох бараг боломжгүй.
Энэ мөнгөөр тус улс цөмийн болон пуужингийн хөтөлбөрөө санхүүжүүлдэг. Олон улсын зүгээс Пхеньяны эсрэг хоригоо чангатгасаар байгаа ч тус улс цөмийн хөтөлбөртөө ахиц гаргасаар л байна.
Хойд Солонгосын хууль бус үйл ажиллагаанаас олсон орлогыг нарийн тооцоолох бараг боломжгүй. 2008 онд Америкийн Конгрессийн судалгааны алба Пхеньян жилд 500 саяас 1 тэрбум ам. долларыг хууль бусаар олдог гэсэн тооцоо гаргаж байжээ.
Энэ хөрөнгөөр Пхеньяны холын зайн баллистик пуужин боловсруулах хөтөлбөрийг санхүүжүүлэхээс гадна тус улсын дээд албан тушаалтнуудад тансаг амьдрах боломжоор хангасаар байна.
Ким Жон Уныг дарамталж, хэлэлцээрийн ширээнд суулгахыг хүсвэл АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Хойд Солонгосын хууль бус орлогыг илрүүлж, хаах хэрэгтэй хэмээн мэргэжилтнүүд зөвлөж байна.
Мөн гадаадад суугаа Хойд Солонгосын дипломатуудыг албан тушаал, эрх дархаа ашиглан хилээр хууль бусаар алт, үнэт эдлэл, зэвсэг нэвтрүүлдэг хэмээн буруутгадаг. Хойд Солонгосын хувьд Элчин сайдын яам, Консулын албаны ажилчид нь хамгийн үнэ цэнэтэй. Учир нь тэд тус улсын явуулдаг хууль бус үйл ажиллагаанд “дипломат халхавч” болдог талаар НҮБ-аас мэдэгдэж байна.
Эх сурвалж: cnn.com