Технологийн салбарын тэргүүлэх компаниудын гүйцэтгэх захирлууд Ерөнхийлөгч Трамптай зургаан сарын дараа дахин уулзаж, тулгамдаж буй асуудлын талаар хэлэлцлээ. Apple, Microsoft, Amazon болон Google-ийн эцэг компани болох Alphabet-ийн гүйцэтгэх захирлууд тэргүүтэй арав гаруй компанийн тэргүүнүүд Америкийн технологийн зөвлөлийн анхны уулзалтад оролцжээ.
SpaceX, Tesla, SolarCity-г үүсгэн байгуулагч Элон Маск уулзалтад оролцох хүмүүсийн жагсаалтад багтаагүй аж.
Бүтэн өдөр үргэлжилсэн уулзалтад Ерөнхийлөрч Трамп болон түүний зөвлөхүүд оролцсон бөгөөд Засгийн газрын технологийн дэд бүтцийг орчин үеийн хэв маягт шилжүүлэх сэдвээр ярилцсан байна.
Ерөнхийлөгч Трамп уулзалтыг нээж хэлсэн үгтээ “Бидний зорилго Засгийн газрын технологийг шинэчлэн, сайжруулж, иргэдэд хүргэх үйлчилгээг сайжруулахаас гадна кибер халдлагаас сэргийлэхэд оршино” гэжээ.
Түүнчлэн тэрээр технологийн компаниудын гүйцэтгэх захирлуудыг “Олон зуун мянган Америкчуудыг ажлын байраар хангаж, инновацийг хөгжүүлдэг онцгой хүмүүс” гэж танилцуулсан аж.
Ерөнхийлөгч Трамп исламын шашинт орны иргэдийг АНУ-д зорчихыг хориглож, трансжендер оюутнуудын эрхийг хамгаалах асуудлыг буцаасан зэрэгт Технологийн салбарынхан дургүйцлээ илэрхийлж байсан бол саяхан Парисын цаг уурын өөрчлөлтийн гэрээнээс АНУ-ын нэрийг татсаныг шүүмжилж байв.
Гэхдээ эдгээр асуудлуудыг үл харгалзан Технологийн салбар шинэ боломж олж харжээ. Тэд Цагаан ордонтой хамтран ажиллаж, Засгийн газрыг шинэчлэх ажлыг хийх гэж байна. Цагаан ордон Засгийн газрын мэдээллийн технологийн системийг шинэчлэн, сайжруулж, зардлыг танаж, үйлчилгээг сайжруулахыг хүсэж байгаа.
Трампын мэдэгдсэнээр Америкийн Засгийн газар шинэчлэл хийснээр 10 жилийн хугацаанд 1 их наяд ам. доллар хэмнэнэ гэжээ. Apple-ийн тэргүүн Тим Күүк “АНУ дэлхийн хамгийн орчин үеийн Засгийн газартай байх ёстой. Гэтэл өнөөдөр тийм биш байна. Би Америкийн төлөө чин сэтгэлээсээ санаа зовдог. Америк улс сайн яваасай гэж хүсдэг” гэсэн байна.
Alphabet, Microsoft, IBM, Qualcomm, Oracle, Adobe Systems зэрэг бүх том компаниудын тэргүүнүүд ирсэн хэдий ч Facebook-ийн гүйцэтгэх захирал Марк Цукерберг өөр уулзалт давхацсан гэсэн шалтгаанаар ирэх боломжгүй гэжээ. Түүнчлэн SpaceX, Tesla, SolarCity-г үүсгэн байгуулагч Элон Маск уулзалтад оролцох хүмүүсийн жагсаалтад багтаагүй аж.
Гэхдээ уулзалтад оролцогсдын дунд байгаа Петр Тиел дээрх хоёр эрхмийн байр суурийг илэрхийлж чадна гэж CNN үзжээ. Учир нь Facebook-ийн удирдах зөвлөлд багтдаг Петр Тиел Элон Масктай нөхөрлөөд олон жил болж байгаа юм.
АНУ-ын Засгийн газар 2016 онд Мэдээллийн технологийн салбарт 80 тэрбум гаруй ам доллар зарцуулсан бөгөөд 2015 онд гэхэд 7000 гаруй хөрөнгө оруулалт хийжээ.
Гэсэн хэдий ч зарим агентлагууд аль 50 жилийн өмнө ашиглаж байсан технологийг өнөөдөр ч хэрэглэсэн хэвээр байгаа нь зайлшгүй шинэчлэх шаардлага тулгарсан гэдгийг илэрхийлнэ гэж Трампын зөвлөх, хүргэн Жаред Кушнер хэлсэн байна.
Эх сурвалж: CNN