Өнөөдөр Төрийн ордонд Төрийн дээд шагнал гардсан зарим эрхмийн сэтгэгдлийг хуваалцсан юм.
Монгол Улсын гавьяат тамирчин цолоор шагнагдсан Чөлөөт бөхийн Үндэсний шигшээ багийн тамирчин Пүрэвдоржийн Орхон:
-Өнөөдөр залуу үеэ төлөөлөн хамгийн залуу гавьяат боллоо. Сэтгэгдэл маш өндөр байна.
Цаашдаа олон олон амжилт гаргаарай гэж дэмжиж, урамшуулж байгаа төр засагтаа маш их баярлаж байна.
Ард түмэндээ мөн маш их баярлалаа. Ирэх 12 дугаар сарын эхний долоо хоногт тэмцээнтэй, бэлтгэлдээ гарчихсан байгаа. Цаашдаа амжилтаа бататгаж олон удаа дэлхийн аварга, Олимпийн аварга болох өртэй үлдэж байна.
Монгол Улсын Ардын багш цолоор шагнагдсан ахмад багш, дасгалжуулагч Чойдорын Өвгөнхүү:
-Би 25 жил спортын салбарт зүтгэж, 1992 онд гавьяат цол авч байлаа.
25 жилийн дараа Ардын багш гэх эрхэм цолыг авлаа.
Гавьяат болсныхоо дараа Монголын бөхийн холбоог бүтээн босгоход дөрвөн хүний нэгээр ажиллаж гавьяатынхаа хариуг төр засагтаа барьсан байх гэж бодож байна.
Миний үе үеийн шавь нарт Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин ес байна. Тэр тамирчиддаа ирээдүйн тив дэлхийн олон шагнал авч, олон аварга төрүүлж байгаасай гэж хүсч байна. Алдар нийгэмлэгээс төрөн гарсан үе үеийн тамирчиддаа баяр хүргэе. Хамгийн гол нь Сүхбаатар аймгийн ард түмэн, хөдөлмөрчдөдөө чин сэтгэлийн халуун баяр талархлыг хүргэе.
Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн цолоор шагнагдсан Үндэсний урлагийн их театрын захирал Гончигийн Цоггэрэл:
-Урлагт 30 жил зүтгэж байна. Монголын бүх урлагт орсондоо баяртай байдаг ч продюссер гэж хэлүүлэхдээ их дуртай байдаг. Монголын кино, драм, хошин урлаг, ардын урлаг, рок поп, мөн загварын урлаг гээд олон урлагт ажиллаж байсан. Тэр хамт олны маань шагнал бүгдийнх нь шагнал шүү. Яагаад гэвэл урлаг гэдэг хамтын бүтээл. Хувьсал продакшн, Үндэсний урлагийн их театр надад маш их түлхэц болсон. Бүх хамт олондоо баярлалаа.