Биткойны ханш 3000 ам. доллароос давж, бүх цаг үеийн хамгийн өндөр үнэд хүрлээ. Энэ оны эхээр Биткойны ханш анх удаа 2000 ам. доллароос давсан бол тавдугаар сард бараг л 3000 ам. доллар шүргэсэн.
Харин өчигдрөөс хойш нэгж биткойны ханш 10 хувиар өссөн бөгөөд зарим арилжааны төвүүдэд 3200 ам. доллар хүрсэн тохиолдол гарсан байна.Энэ нь Битконы нийт зах зээлийн үнэлгээ 51,7 тэрбум ам. доллартой тэнцэж байна гэсэн үг юм.
Биткойны ханшны хувьд удаан хүлээлгэсэн хуваалтын дараа үнэ нь тогтворгүй болж, унах байх гэсэн таамаг байсан. Ямар ч байсан наймдугаар сарын нэгний өдрөөс оршин тогтнох болсон Bcash үндсэн биткойны хэмжээг хоёр дахин нэмэгдүүлсэн юм.
Ингэснээр Биткойн эзэмшиж байсан хүмүүс бүгд ижил тооны Bcash-тай болсон гэсэн үг. Гэвч зарим арилжааны төвүүд хуваагдлаас гарч ирсэн тэмдэгтийг хэсэгтээ хүлээн зөвшөөрөхгүй байхаа шийджээ.
Үүнээс болж хэрэглэгчид Coinbase тэргүүтэй арилжааны төвөөс биткойноо эргүүлэн татаж эхэлсэн бөгөөд Coinbase энэ явдалтай холбоотойгоор шүүхийн хаалга татаж магадгүй.
Шинэ тэмдэгт анх хэрэглээнд нэвтрэхдээ 555 ам. долларын үнэлгээтэй байсан бол өнгөрсөн Лхагва гарагт 727 ам. доллар хүртэл өссөн боловч одоо нэгж Bcash-ын үнэ 220 ам. доллартой тэнцэж байна.
Тиймээс мэргэжилтнүүд Bcash урт хугацаандаа тогтвортой оршино гэдэгт эргэлзэж байгаа бөгөөд үнэлгээ нь тогтворгүй байгаагаас болоод хүмүүс хэрэглэх аргагүй болно гэж үзжээ.
Гэхдээ томоохон компаниуд, хөгжүүлэгчид гээд олон хүний анхаарлыг татаж чадвал байдал өөрчлөгдөж болох юм.