НҮБ-ын аюулгүйн зөвлөл Хойд солонгосын эсрэг АНУ-ын санаачилсан шинэ хоригийг санал нэгтэйгээр баталлаа. Пхеньяны цөмийн хөтөлбөрийг зогсоох Вашингтоны тэргүүлсэн олон улсын хүчин чармайлт Хойд солонгосын гадаад орлогыг нэг тэрбум орчим ам.доллараар танана. Хойд солонгосын өнгөрсөн сард хийсэн тив алгасах пуужингийн хоёр туршилтын хариуд экспортын гол бүтээгдэхүүнд нь хориг тавьсан боловч нефтийн импорт, агаарын нислэгт нөлөөлөхгүй юм.
НҮБ дахь АНУ-ын элчин сайд никки Халей дэглэмд шийтгэл ногдуулах шинэ алхмыг тайлбарлаж хэлэхдээ “Өнөөдөр аюулгүйн зөвлөл бүрэн бүрэлдэхүүнээрээ Хойд солон госын дарангуйлагчдад сануулга өгөхийг дэмжлээ” гэжээ.
Тухайлбал, 400 сая ам.долларын нүүрсний экспорт, далайн хүнсний 300 сая ам.долларын бүтээгдэхүүн болон төмөр, хар тугалгын хүдрийг гадагш худалдахыг хориглож буй нь тус улсын жилийн орлогыг гуравны нэгээр багасгана.
Хатагтай Халей цааш нь “Хориг хатуухан цохилт болж, Хойд Солонгосын удирдлагад ард иргэддээ хохирол учруулбал юунд хүргэдгийг амсуулах болно” хэмээн онцлов. АНУ ба түүний холбоотнууд дарангуйлагч дэглэмийг хэлэлцээний ширээнд суулгаж, цөмийн хөтөлбөрийг нь нэн даруй зогсоохын тулд хэдэн сарын турш шахалт үзүүлсэн. Гэвч Орос, Хятадаар хоригийг дэмжүүлэхэд хүнд байсан аж. АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Рекс Тиллерсон дөрөвдүгээр сард НҮБ-д хандаж, илүү хатуу арга хэмжээ санал болгосон боловч Аюулгүйн зөвлөл дэх хоёр өрсөлдөгчийн зөвшөөрлийг саяхныг хүртэл авч чадаагүй байсан юм.
Өрнөдийн нэгэн дипломатчын хэлснээр оросууд эхэндээ хүлээхийг шаардсан авч санал хураахад оролцож, бүс нутагт АНУ-ын цэргийн хүчийг зузаатгаж буйг шүүмжилжээ. НҮБ дэх Британийн Элчин сайд Мэтью Рикрофт “НҮБ-ын хориг шахалтыг нэмэгдүүлсэн хэдий ч сонголт олгож байна”хэмээв. Сонгогдсон цагаас нь эхлээд Хойд Солонгос Ерөнхийлөгч Дональд Трампын гадаад бодлогын гол асуудал болсон агаад сүүлийн туршилтууд байдлыг бүр хурцатгалаа. Тив алгасах пуужин Америкийн нутагт хүрэх чадалтай байж магадгүйн дээр Пхеньян цөмийн зэвсэг боловсруулж буйд шинжээчид сэтгэл түгшиж байна.
Хойд Солонгосын гадаад худалдааны 90 гаруй хувь нь Хятадтай хийгддэг учир Трампын засаг захиргаа үүнийг хөшүүрэг болгон ашиглахыг Бээжинд ятгаж, Умардын эдийн засгийг тэтгэх судсыг таслахыг оролдсон юм. Гэвч Хятадын тал зөөлөн арга хэрэглэхийг эрмэлзэн АНУ ба БНАСАУ-ын хооронд шууд яриа хэлэлцээ хийхийг санал болгож байв. Гэхдээ тив алгасах пуужин болон цөмийн зэвсэглэлийн хувьд хориг тавих нь зүйтэй гэж мэдэгдсэн. НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн тогтоол Хойд Солонгосоос “зочин” ажилчин авах тоогоо нэмэхгүй байхыг улс орнуудад анхааруулсны дээр зургаан талын хэлэлцээг сэргээхийг уриалжээ. Ноён Тиллерсон саяхан Пхеньянтай хэлэлцээ хийх хүсэлтээ илэрхийлсэн нь Хятадыг урамшуулах зорилготой байсан байж болзошгүй юм.
Хэдийгээр АНУ хэлэлцээний урьдчилсан нөхцөл болгож, цөмийн зэвсэглэлээс татгалзахыг шаардаж байгаа боловч Өмнөд Солонгос нэн даруй хэлэлцээ эхлүүлэх тухай яриа гаргасан аж. Долоо хоногийн эхээр ноён Тиллерсон Азийн орнуудад айлчлахаар мордохын өмнөхөн “Бид танай дайсан биш. Гэвч та нар бидэнд хүлцэж болшгүй аюул учруулж байгаа тул хариу өгөх ёстой. Тодорхой цаг үед тэд үүнийг ойлгож эхэлбэл бид тэдэнтэй ярилцахыг хүсэж байна” хэмээн мэдэгдсэн билээ.
Катрин Мансон