Нийслэл болон хотын ойр орчмын аймгуудад хүн, малын гоц халдварт өвчин гарсантай холбогдуулж наймдугаар сарын 02-нд Улаанбаатар хотын мал аж ахуй эрхлэхийг хориглосон бүс нутгаас мал бүхий иргэдийг нүүлгэн шилжүүлэх нийслэлийн Засаг даргын захирамж гарсан.
Уг захирамжийг биелүүлэх ажлын хүрээнд Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн албаны дарга Т.Гантөмөрөөр ахлуулсан ажлын хэсэг Сүхбаатар дүүргийн 13-20 хорооны мал аж ахуй эрхэлдэг өрхийн иргэдтэй уулзсан байна.
Энэ уулзалтаар Улаанбаатар хотын Ерөнхий менежер Т.Гантөмөр мал бүхий өрхийн иргэдэд нийслэлийн Засаг даргын захирамжийг танилцуулж, хүн, малын гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, мал бүхий иргэдийг хориглосон бүсээс нүүлгэн шилжүүлэх талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгч, тэдний санал хүсэлтийг сонсжээ.
Ажлын хэсэг хороодтой хамтран эхний ээлжид мал аж ахуй эрхэлдэг айл өрх, иргэдийн санал хүсэлтийг тусгасан судалгааг авах бөгөөд судалгааны үр дүнд тулгуурлан цаашид хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг гаргах юм байна.