Хойд Солонгосын тэргүүн Ким Жон Ун өөрийн сонсох дуртай хамтлагаа Өмнөд Солонгос руу илгээх талаар ярьж байна. Энэ сарын эхээр хоёр Солонгос төлөөлөгчдөө илгээн цэрэггүй бүсэд уулзалт хийсэн юм.
Даваа гарагт Кимийн хувийн Моранбон нэртэй охидын хамтлагийн гишүүн Хён Сон Вол Пёнчанд болох өвлийн олимпод оролцох хүсэлтэй байгаагаа хэлжээ.
Пёньяан болон Сөүл мөсний хоккэйн төрөлд хамтран оролцох эсэх талаар яриа хийсэн бөгөөд хоёр Солонгос анх удаагаа нэг туган дор зогсохоор болсон байна.
Хойд Солонгос өндөр түвшний баг тамирчид, хөгжөөн дэмжигчид, урлагийнхан, үзэгчид, тэквондогийн үзүүлбэрийн баг, хэвлэлийн ажилтнуудаа олимпод илгээнэ хэмээн өнгөрсөн долоо хоногт болсон хамтарсан мэдэгдэл дээр төлөөлөгчид ярилцжээ.
Даваа гарагт хийсэн мэдэгдэлд Пёньяан 140 хүний бүрэлдэхүүнтэй Самжиёон найрал хөгжмийн хамтлагийг олимпод оролцуулахаар болсноо хэлсэн ч Моранбоны тухай ямар нэгэн зүйл хэлээгүй юм.
Моранбон хамтлагийг 2012 онд Ким Жон Ун байгуулж байсан бөгөөд ихэвчлэн цэргийн хувцас өмсөж, удирдагчаа магтан дуулдаг байна. Тус хамтлагийг 2015 онд Бээжинд Хятад, Хойд Солонгосын хамтарсан уулзалтанд дуулуулахаар илгээх шийдвэр гаргаж байсан боловч тоглолтыг нь цуцалж байжээ.
Солонгосын төв мэдээний агентлагийн мэдээллээр Хойд Солонгосын засаглалын үзэл баримтлалын шинэ зуун эхэлж байгаатай холбогдуулан Ким Жон Уны хамтлаг урлаг, уран зохиолын салбарт гайхалтай эргэлт хийхээр төлөвлөж байгаа гэжээ.
“2012 онд болсон шоуны үеэр Моранбон хамтлагийнхан Ким Жон Уны удирдлаган дор хөгжин цэцэглэж буй улсыг байгуулах сүүлчийн ялалтанд оролцсон БНАСАУ-ын ард иргэд болоод цэргийн албан хаагчдын сэтгэл санаа, оюуны хүчирхэг байдлыг магтан дуулсан бөгөөд тоглолтын төгсгөлд Ким үзэгчид болон хамлагийнханд алга ташиж баяр хүргэсэн” хэмээн мэдээний агентлаг ярьсан байна.
Эх сурвалж:CNN