Сүхбаатар дүүргийн цэцгийн хүлэмж дээр байрлуулсан автомашины зураг хэдхэн хоногийн өмнө цахим ертөнцөд тавигдаж, иргэдийн бухимдлыг төрүүлж шүүмжлэлд өртсөн.
Харин Нийслэлийн замын цагдаагийн газраас 4506 УНУ дугаартай Приус маркын автомашины жолоочийг олж, саатуулжээ. Тэрээр өөрийн гаргасан зөрчилд тайлбар хийхдээ “Намар цаг болж өвс, ногоо гандаж байгаа болохоор машинаа байрлуулчихсан” гэж байх юм.
Явган хүний зам болон ногоон байгууламжин дээр автомашинаа байрлуулсан тохиолдолд МУ-ын Захиргааны хариуцлагын тухай хуульд зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хоёр жил хүртэлх хугацаагаар хасна гэж заасан байдаг аж. Энэ дагуу дээрх жолоочийн автомашин жолоодох эрхийг хоёр жилийн хугацаатайгаар хасах шийдвэрийг гаргажээ.