Улаанбаатар хотын дарга бөгөөд нийслэлийн засаг дарга Э.Бат-Үүлийн санаачилгаар Зүүн Хойд Азийн хотын дарга нар анх удаа хуран чуулж байна. Энэ чуулганд Москва, Бээжин, Нигата зэрэг хотын төлөөлөгчид оролцож байна.
Өнөө өглөө ГХЯ-ны Зөвшилцөл танхимд эхэлсэн чуулганыг Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж нээн үг хэллээ. Тэрээр “Бидэнд олон хүндрэл тулгамдаж байна. Хүнээ тойруулж хотоо төлөвлөдөг, хөгжүүлдэг баймаар байгаа юм. Мөн оршин суугчдын холбооны удирдлага буюу СӨХ-ийн дарга гэх мэтээр шаталсан зохион байгуулалтад орвол зөв хэлбэр болно гэж үздэг. Хотын тулгамдсан асуудал бол хөгжлийн гарц, боломж юм. Та бүхнээс сайхан туршлагууд олж мэднэ гэж найдаж байна. Удахгүй манай хоёр хөршийн төрийн тэргүүнүүд Монголд хүрэлцэн ирнэ” гэсэн юм.
Дараа нь Гадаад харилцааны сайд Л.Болд үг хэлж, “ОХУ, БНХАУ, БНАСАУ, Япон, БНСУ-ын төлөөлөгчид хүрэлцэн иржээ. Эдгээр улсад Монгол нэмэгдэн бүгд хамтдаа Зүүн Хойд Азийн хамтын ажиллагааны механизм байгуулах хүсэлтэй байна. Дэлхийд энэ бүс нутгийн жин, нөлөөг өсгөхөд энэ чуулга уулзалт чухал нөлөө үзүүлнэ гэж найдаж байна. Юуны өмнө манай 6 орны иргэд өөр хоорондоо чөлөөтэй нэвтэрдэг болох ёстой” гэдгийг онцоллоо.
Харин Э.Бат-Үүл дарга “Азийн зүрхэнд орших Улаанбаатар хотод тавтай морил. Бидний урилгыг хүлээн авч, Улаанбаатарт ирсэнд чин сэтгэлийн талархал илэрхийлж байна. Зүүн хойд Азийн 20 хотын дарга нар болон орлогч дарга нар энд хүрэлцэн иржээ. Энэ хурлаар нийтлэг асуудлаа бүтээлчээр шийдвэрлэнэ гэж найдаж байна. Сүүлийн жилүүдэд Зүүн Хойд Азийн орнуудын хооронд хамтын ажиллгааны эерэг өөрчлөлтүүд гарч байна. Үүнийг ашиглан байгальд ээлтэй хоттой болж, хүчээ нэгтгэн хамтран хөгжье. Хотжилт олон боломж олгодог ч тэгш бус байдал үүсэх зэрэг сөрөг үзэгдлүүд ч байна. Мөн сайн засаглал бүрдүүлэх, иргэдийн оролцоог нэмэгдүүлэх талаар сайн туршлагуудыг та бүхнээс сонсоно гэж найдаж байна. Зүүн Хойд Азийн хотын дарга нар хамтран бүс нутгийнхаа тогтвортой хөгжилд хувь нэмрээ оруулах цаг болжээ. Цаашид энэ уулзалтыг тогтмол зохион байгуулах саналтай байна” гэсэн юм.
БНХАУ-ыг төлөөлж Бээжин хотын дэд дарга үг хэллээ. Тэрээр “Саналаа илэн далангуй солилцох боломж олгосонд зохион байгуулагчдад гүнээ талархаж байна. Хотжилтын улмаас аво замын түгжрэл гээд олон сөрөг үр дагавар бий болж байна. Бээжин бол эртний хот. 2022 оны өвлийн олимпийг хотдоо зохион байгуулахаар бид хүсэлтээ тавьсан. Зүүн Хойд Азийн хотуудын дарга нарын дараагийн форумыг Бээжинд зохион байгуулахад таатай байх болно” гэсэн юм.
Гэрэл зургийг Б.Бямба-Очир