Ерөнхийлөгчийн “Том төрөөс ухаалаг төр лүү” санаачилгын хүрээнд Төрийн албыг нээлттэй болгон, төсвийн ил тод байдлыг хангах үүднээс “Шилэн данс”-ны тогтлолцоонд шилжээд байгаа.
Энэ хүрээнд Баянгол дүүргийн Засаг дарга захирамж гарган, дүүргийн нутаг дэвсгэрт байрлах төсвийн байгууллагуудын санхүүгийн үйл ажиллагаа, үр дүнг иргэдэд нээлттэй, ил тод болгож, иргэдийн оролцоог нэмэгдүүлэх зорилгоор “Шилэн данс”-ны өдөрлөг зохион байгуулжээ.
Анхны өдөрлөгийг тус дүүргийн 4 дүгээр хорооноос эхэлсэн бол өчигдөр 7 дугаар хорооны “Иргэний танхимд” ээлжит өдөрлөгөө зохион байгуулжээ.
Уг өдөрлөгөөр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг 96, 97 дугаар цэцэрлэг, ЭУЦ 78 дугаар сургууль болон “Эрхэм жаргалан” ӨЭМН-ийн дарга нар байгууллагынхаа “Шилэн данс”-ны мэдээллийг хорооны иргэддээ танилцуулсан байна.
Харин өнөөдөр 14:00 цагаас 12 дугаар хороонд үйл ажиллагаа явуулдаг 15 дугаар цэцэрлэг, “Бичил манал”, “Итгэл-Угтах” ӨЭМН иргэдэд төсвийн мэдээллээ танилцуулах аж. Цаашид энэ өдөрлөгийг Баянгол дүүргийн бүх хороодод ээлж дараатайгаар, уламжлал болон зохион байгуулах юм байна.
Төсвийн байгууллагын санхүүгийн ил тод байдалд төр биш иргэд өөрсдөө илүү хяналт тавих боломж бүрдүүлсэн уг арга хэмжээг иргэд талархан хүлээн авчээ.