Намрын сүүл сар дундаа ороогүй ч нийслэл өглөө оройдоо утаан хөшгөө татаж, нүүрсний угаар нь хамар цоргиулан, хахаж цацан байдаг метрополитан хот дэлхийд цөөхөн биз. Өдөр өдрөөр сэрүүсэх тэнгэрийн аашинд захирагдан утаа улам өтгөрч, Улаанбаатарт амьсгалах аргагүй болох цаг ч айсуй.
Харин МУ-ын засгийн газраас гэр хорооллыг орон сууцны хороолол болгон хөгжүүлэх хөтөлбөрийн эхлэлийг 2012 онд тавьж, Нийслэлийн Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороонд гэр хорооллын айлуудын газрыг чөлөөлж орчин үеийн тохилог 720 айлын орон сууцны хотхоны төслийг хэрэгжүүлэгчээр “Цагаан Хуаран Консалтинг” компани шалгарсан.
Халдвартын эмнэлгээс ердөө 200 метр зайд орших энэ хэсэгт 40 гаруй айлуудын газрыг үнэ тохиролцон авч 1368 айлын орон сууцны “Цагаан Хуаран” хотхоны төлөвлөлт хийн 2012 онд барилгын ажлыг эхлүүлсэн бөгөөд эхний ээлжийн 432 айлын орон сууцыг өнгөрөгч баасан гаригт буюу намрын адаг сарын шинийн наймны билэгт сайн өдөр нээлтээ хийж оршин суугчид нь шинэ байрныхаа түлхүүрийг гардсан сайхан үйл явдал боллоо. Тун удахгүй дахин 432 айлын орон сууц ашиглалтанд орох бөгөөд гүйцэтгэл нь 80 хувьтай яваа тул захиалагчдаа удаан хүлээлгэхгүй гэсэн.

Хоёрхон жилийн өмнө шавар шавхайгаар дүүрсэн гудамжтай гэр хорооллын айлууд байсан энэ хэсэгт “Цагаан Хуаран Консалтинг”-иас гадна “Бүрд”, “Бэрэн”, “Моннис” зэрэг хэд хэдэн компани гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөлд оролцохоор шалгарсан. Тиймээс тэнгэр баганадсан өндөр барилгууд энд ээлж дараалан сүндэрлэж буй юм. Тэдгээрийн дундаас өнгө донж, өвөрмөц тохижилтоороо ялгарсан “Цагаан Хуаран” хотхон тохь тухыг жинхэнэ утгаар нь цогцлоосон нь яах аргагүй бусдын анхаарлыг татна.
Өрөөнүүдийн цонх том, тагт нь цэлгэр учраас талбай багатай байр сонгосон айлууд ч гэрлээр дутахааргүй юм билээ. Түүнээс гадна энэ хотхоны барилга бүрэн цутгамал учраас газар хөдлөлт, гамшиг ослын үед хамгийн тэсвэртэй байж чадна гэсэн. Мөн гадна талбайн тохижилтыг ч орхилгүй хүүхдүүдэд зориулсан хөөрхөн тоглоомын талбай байгуулсан нь энд байр захиалсан хүмүүст тун их таалагдаж байв.
Орчин үеийн шийдэлтэй орон сууцны үнэ ханш ч өндөр биш. Захиалагчид нь 1м2-ийг нь 1.4-1.8 сая төгрөгөөр худалдан авч байртай болж буй гэсэн. Мөн энэ хотхонд оршин суугчдад зориулсан дулаан гарааш, зогсоолын ил талбай аль аль нь бий.
С.Очирбат: Иргэдийн 70 хувь нь газраа орон сууцаар солих үлдсэн нь бэлэн мөнгө авах сонголтыг хийсэн
Шинэ хотхоны нээлтийн ёслолд орон сууц захиалсан иргэдээс гадна ЗТБХБ-ын яамны Дэд сайд Г.Байгалмаа, Нийслэлийн Засаг даргын хот байгуулалт, хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан орлогч С.Очирбат тэргүүтэй холбогдох албан тушаалтнууд ч оролцсон.
Шинэчлэлийн Засгийн газар ч, нийслэлийн удирдлагууд ч гэр хорооллын дахин төлөвлөлтийн төслийн хэрэгжилтэд ихээхэн анхаарал тавьж байгааг шинэ хотхоны нээлтийн тууз хайчлахаар ирсэн дарга нар онцолж байсан. Мөн төрөөс санаачилсан төслийг амжилттай хэрэгжүүлж, нийгмийн хариуцлагаа биелүүлэн иргэдэд амласан ёсоор ажлаа чанартай гүйцэтгэж орчин үеийн тохилог хотхон барьж босгон шинэ эздэд нь хүлээлгэн өгч буй төсөл хэрэгжүүлэгч “Цагаан Хуаран Консалтинг” болон гүйцэтгэгч “Бээжин констракшн” компанийнханд талархлаа илэрхийлсэн юм.
Нийслэлийн Засаг даргын орлогч С.Очирбат “Хоёр жилийн өмнө гэр хорооллын дахин төлөвлөлтийг хийж орон сууцжуулах эрх зүйн баримт бичгийг боловсруулж байсан бол өнөөдөр уг төслийн үр дүн эхнээсээ бодитойгоор гарч иргэд шинэ байрандаа орж байна. Төслийг эхлүүлэхээр бэлтгэл ажлыг хангаж байх үед нийгмийн идэвхтэй хэсгийн дөнгөж 12,6 хувь нь дэмжиж байсан бол өдгөө гэр хорооллын иргэдийн 90 орчим хувийн дэмжлэг оролцоог хүлээж байна. Өнөөдрийн байдлаар төсөл хэрэгжиж буй нийт гэр хорооллын иргэдийн 96 хувийн бодит дэмжлэг оролцоотойгоор нийтдээ 11 байршилд 681 нэгж талбарт төсөл бүрэн утгаараа хэрэгжиж эхлээд байна.
Гэр хорооллыг дахин төлөвлөж барилгажуулах төсөл нь газар эзэмшигч өмчлөгч иргэн хуулийн этгээдийн газар, үл хөдлөх хөрөнгийг чөлөөлөх, иргэдийг шинэ орон сууц ашиглалтад орох хүртэлх хугацаанд түр шилжүүлэн суурьшуулах, чөлөөлсөн газарт барилга байгууламжийг барих, баригдсан барилгад иргэд шилжин орж хөрөнгийн эрхийг шилжүүлэх зэрэг нарийн төвөгтэй үе шат бүхий үйл ажиллагаа юм” хэмээн төсөл хэрэгжүүлэх үйл явцын талаар мэдээлэл өгсөн юм.

Бид нээлтийн үеэр тус хотхоны шинэ оршин суугчдын төлөөлөл болгож хоёр хүнтэй уулзсан юм.
Л.Гармаа: Газраа хоёр өрөө байраар сольсон
Л.Гармаа хувийн барилгын компанид ажилладаг. Эднийх Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороонд 1993 оноос хойш амьдарсан гэнэ.
-Манайх энэ “Цагаан Хуаран” хотхон баригдаж буй газарт олон жил амьдарсан. Захын хажууд нэг үгээр юм юмандаа ойр амар газар л даа, манай энд. Гэхдээ орчин нь хэцүү л дээ. Одоо харин орон сууцны хороололтой болж буй учраас нөхцөл сайжирч бид тохь тухтай амьдрах боломж бүрдэж байгаад их баяртай байна. Манайх газраа байраар солих гэрээ хийсэн анхны айлуудын нэг. Би өөрөө барилгын салбарт ажилладаг болохоор бүтээн байгуулалт хийх гэж байгааг нь дэмжээд ойр хавийнхнаа уриалсан. “Цагаан хуаран консалтинг”-тай ярилцаж харилцан тохиролцсоны үндсэн дээр хашаагаа хоёр өрөө орон сууцаар сольсон, бас нэг машины гарааш нэмж худалдаж авсан. Сэтгэл хангалуун байгаа.
О.Одончимэг: Энэ барилга яг л каталог дээрх шигээ өнгө загвартай, тохижилт нь ч хэлснийхээ дагуу байгаа нь таалагдсан
О.Одончимэгийнх ч мөн хашааны газраа орон сууцаар сольж шинэ ашиглалтад орж буй хотхоны эхний хэсгийн 432 айлын нэг болжээ. Төрийн байгууллагад ажилладаг энэ бүсгүйн сэтгэгдлийг хуваалцлаа.
-Манайх Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны аравдугаар хэсэгт гэр хороололд 14 жил амьдарсан айл. Энэ төслийг эхнээс нь дэмжиж байсан бөгөөд хашааны газар, байшингаа үнэлээд эндээс хоёр өрөө байр авч байна. Тэд бидэнд аль байрнаас авах сонголтоо хийж болно гэсэн. Гэхдээ нэгэнт газраа чөлөөлсөн учраас хурдхан байрандаа оръё гээд эхний блокоос нь авахаар болсон юм. Хамгийн гол нь эндхийн барилга яг л бидэнд үзүүлж байсан каталог дээрх шигээ өнгө загвартай, гадна тохижилт нь ч хэлж ярьсныхаа дагуу байгаа нь таалагдаж байна. Түүнээс зарим нэг газрынхан хачин гоё зураг үзүүлчихээд огт өөрийг барьчихсан байдаг шүү дээ. Өөр нэг анхаарал татсан зүйл нь барилгын чанар. Хятадын барилгын компани гүйцэтгэгчээр нь ажиллаж байгаа, бүрэн цутгамал учраас чанарын хувьд сайн баталгаа өгч буй юм билээ. Бид үе үе ирж харж байсан. Яаж барьж байгааг нь. Тиймээс манай гэр бүлийн хувьд зөв сонголт хийсэн гэдэгтээ итгэлтэй байгаа.