Азийн наадамд оролцож буй сагсан бөмбөгийн эрэгтэй шигшээгийнхэн өнөөдөр БНХАУ-ын багтай тоглож байна.
Тэд өчигдөр эзэн орны тамирчидтай тоглон ялагдсан ч эн тэнцүү өрсөлдөн, Монголын сагсан бөмбөгчид богино хугацаанд ур чадвараа ахиулсныг батлан харуулж чадсан юм.
Азийн наадмын тав дахь өдрийн байдлаар шилдэг гурван эрэгтэй сагсан бөмбөгчнийг нэрлэхэд манай тамирчин Т.Санчир багтжээ.
Тэрээр хамгийн өндөр оноо авсан тамирчдын тоонд багтсан юм.
Түүний нэг тоглолтын дундаж оноо 21.4 байгаа юм. Иймд түүнийг шилдэг довтлогчоор нэрлэжээ.
Т.Санчир багтаа зөвхөн оноо авчирдаггүй. Тэрээр самбараас бөмбөг авах, өрсөлдөгчийн бөмбөгийг таслах үзүүлэлтээр ч тэргүүлж байна. Нэг тоглолтод дунджаар 7.6 удаа самбараас бөмбөг авчээ.
Түүний довтолгоог зогсоохын тулд өрсөлдөгчид нь нийт 34 удаа алдаа гарган зогсоосон байна.
Эх сурвалж: http://bleacherreport.com/articles/