Монголын кино урлагийн салбарыг хөгжүүлэхэд хувь нэмэр оруулж, энэ салбарт олон улсын харилцаа бий болгон, дэлхийд алдартай кинонуудыг Монголын үзэгчдэд хүргэх зорилготой “Улаанбаатар” олон улсын кино наадмын нээлт аравдугаар сарын 8-нд “Тэнгис” кино театрт болно.
Энэ жилийн наадам “Дэлхийн шилдэг кино бүтээл”, “Туркийн кино өдөрлөг”, “Берлиний олон улсын кино наадмын дэргэдэх Дэлхийн кино урлагийн сангийн шилдэг бүтээлийн өдөрлөг”, “Монгол кино хөтөлбөр” гэсэн үндсэн дөрвөн хэсгээс бүрдэх аж. Энэ үеэр Канн, Берлин, Венец, Торонто, Гётебург, Токио, Сан-Пауло зэрэг олон улсын кино наадамд шалгарсан Австри, Франц, Исланд, Орос, Казахстан, Палестин, Тайланд, Мексикийн шилдэг 12 бүтээлийг олон нийтэд толилуулан, кино үзвэрийн дараа уран бүтээлчидтэй уулзалт хийх боломж бүрдүүлэх аж.
“Улаанбаатар” кино наадмын олон улсын шилдэг кино хөтөлбөрт 2013 оны Токиогийн наадмын шилдэг найруулагч, 2014 оны Гётебург наадмын үзэгчдийн шагнал зэрэг дэлхийн 10 гаруй нэр хүндтэй наадмын тэргүүн болон тусгай шагналт Исландын найруулагч Бэнэдикт Эрлингссоны “Хүн ба морьд”, 2013 оны Венецийн олон улсын кино наадмын үзэгчдийн шагналт, Францын найруулагч Жан Дэнизотийн “Сайхан амьдрал”, 2014 оны Каннын олон улсын кино наадмын шилдэг зохиол шагналт, ОХУ-ын нэрт найруулагч Андрей Звягинцевын “Левиафан”, 2013 оны Берлиний олон улсын кино наадмын Мөнгөн баавгай шагналт Казахстаны найруулагч Эмир Байгазины “Зохиомжийн хичээл”, 2014 оны Каннын олон улсын кино наадмаас дөрвөн шагнал хүртсэн Францын кино найруулагч Томас Кейлигийн “Дайчид” кино багтжээ.
Ж.Солонго