УИХ-ын чуулганы хуралдаанаар дөнгөж сая гишүүд давхар дээлээ тайлах шаардлагагүй хэмээн үзлээ.
Үдээс хойших хуралдаанаар УИХ-ын болон Засгийн газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг хэлэлцэх, эсэх талаар хоёр хууль тус бүрээр гишүүдийн дунд санал хураалт явуулахад гишүүдийн олонх нь дэмжсэнгүй.
Ингээд Ерөнхийлөгчийн өнгөрсөн оны зургадугаар сарын 10-нд өргөн мэдүүлж, хагас жил хэлэлцэж, маргалдсан "давхар дээл"-ийг тайлах асуудал цуцлагдлаа.
УИХ-ын дарга З.Энхболд “Ингээд хагас жил шахам ярьсан яриа ямар ч утгагүй боллоо” хэмээсэн юм.
Мөн хуралдаанд УИХ-ын гишүүн, Хууль зүйн сайд Х.Тэмүүжингийн асуудлыг хэлэлцэх байсан. Гэвч Ардчилсан намын бүлгийнхэн энэ асуудлаар тав хоногийн завсарлага авлаа.