Монгол Улсын Засгийн Газар, МҮХАҮТ-ын хамтран зохион байгуулдаг ТОП-150 аж ахуйн нэгжийн шалгаруулалт амжилттай болж, энэ удаагийн шилдгүүд шагналаа гардан авлаа. 13 дахь жилдээ зохион байгуулагдсан энэхүү шалгаруулалт нь аж ахуйн нэгж, бизнесийнхэний бүтэн жилийн турш хийсэн бүтээсэн ажил үйлсийг нь үнэлэж, цэгнэдэг, хүсэн хүлээдэг, урам зориг өгдөг томоохон сорилго, нэр хүнтэй арга хэмжээ болсоор ирсэн юм.
Дэлхийд нэр хүндтэй брэндийн гэр ахуйн цахилгаан бараа, компьютер, мэдээллийн технологийн бараа бүтээгдэхүүн зах зээлд нийлүүлж, үйл ажиллагаагаа эхлүүлээд өдгөө 5 дахь жилдээ амжилттай ажиллаж буй Нэкст Электроникс ХХК сүүлийн 3 жил ТОР 150 аж ахуйн нэгжид өргөмжлөгдөж ирсэн ба энэ жил амжилтаа ахиулан 54-т жагсаад байна.
Эрхэлж буй бизнесийн цар хүрээгээ өргөтгөн, улсад төлдөг татвар, нийгмийн сайн сайхны төлөө үйл ажиллагаагаараа дамжуулан улс эх орныхоо хөгжилд хувь нэмэр оруулж ирсэн бид бүтэн жилийн үйл ажиллагаагаа үнэлүүлэн, ийнхүү “Топ-150” аж ахуй нэгж байгууллагын нэг болсондоо баяртай байгаа бөгөөд цаашдаа амжилтаа улам бататган ахиулахын төлөө идэвхийлэн ажиллах болно.
НЭКСТ-ийн халуун ам бүлд багтсан залуус бид улам ихийг хийж бүтээх, Монгол улсынхаа нэр хүндийг өндөрт өргөн, дэлхийд нэртэй брэндүүдийг нийлүүлэх албан ёсны гэрээ хэлцэл хийж, хэрэглэгч үйлчлүүлэгчиддээ шинэ техник технологийн дэвшлийг дэлхийн зах зээлээс хоцролгүй цаг мөчид нь нийлүүлж, соёлтой, найдвартай үйлчилгээ үзүүлэхийн төлөө улам идэвхийлэн ажиллаж ирсэн ба удахгүй Та бүхэндээ 5 жилийн ойгоо тохиолдуулан 5 шинэ брэндийг танилцуулах болно.
Бидний өмнө шинэ алхам, шинэ зорилтууд ирэх жилүүдэд хүлээж байна. Биднийг байнга дэмжин, бидэнд урам зориг өгч байдаг хэрэглэгч, үйлчлүүлэгч, харилцагч та бүхэндээ баярлалаа.