Сүүлийн үед хүүхдүүд хордсон тухай мэдээлэл өдөр өнжилгүй цацагдах болов. Ганц, хоёроороо биш бүр 60,70-аараа хордож, эмнэлэгт хүргэгдсэн тухай мэдээлэл МХЕГ-ын фэйж хуудаснаа дурайна. Монголчууд хүн алж хүрээ талсан эсхүл хэн нэгний амрагийн явдал, улстөр, оюутолгой биш л бол энэ мэт мэдээллийг тоож харахгүй юм.
Уг нь твиттерчид, фэйсбүүкчид энэ сэдвийг онцлон, хэлэлцүүлэг өрнүүлж, бөөн маргаан үүсгэж баймаар. Гэвч тэгсэнгүй. Хүүхдүүд хоолонд хордсон мэдээлэл өнгөрсөн сараас эхэлж цацагдсан. Харамсалтай нь энэ талаар МХЕГ-аас өөр дуугарсан байгууллага, хүн алга. Сэдэв болгож авч хэлэлцэх хэмжээний асуудал биш бололтой монголчуудын хувьд. Тэгвэл энэ бол та бидний хамгийн ихээр анхааралдаа авууштай асуудал юм.
Он гарсаар даруй дөрвөн удаа хүүхдүүд хордсон хэрэг гарав. Энэ бүхэн тухайн сургууль, цэцэрлэгийн анхаарал, болгоомжгүй байдал, хяналт, ариун цэвэр муу байгааг харуулж байна
Аз болоход өнгөрсөн тохиолдлуудад хүүхдийн амь нас эрсдсэнгүй. Хэрэв эрсдсэн бол бөөн сенсааци болгох байсан байх л даа. Хүүхдүүд эмнэлэгт хүргэгдэж, төд удалгүй бие нь эдгэрчихсэн болохоор хүмүүс тоогоогүй бололтой. Сургууль, цэцэрлэгийнхээ хоолонд бөөнөөрөө хордоно гэдэг бол уг нь ноцтой асуудал. Зөвхөн чиг үүргийнхээ хүрээнд мэргэжлийн хяналтын байгууллагаас шалгаж, шинжлээд өнгөрөх бус асуудал хаанаа байсныг илрүүлж, тухай бүрт нь эздэд нь хариуцлага хүлээлгэдэг байх ёстой.
Хичээлийн шинэ жил эхлээд удаагүй байхад буюу өнгөрөгч есдүгээр сарын эхээр Баян-Өлгий аймгийн Өлгий сумын VI сургуулийн 103 хүүхэд хоолны хордлого авч эмнэлэгт хүргэгдсэн тухай МХЕГ-аас мэдээлэв. Нэг сургуулийн 103 хүүхэд хордоно гэдэг бол энгийн асуудал биш. Харин төд удалгүй хүүхдүүд ацетил бүлэг бүхий химийн органик нэгдэл агуулсан бодист хордсоныг Шинжлэх ухааны академийн Байгалийн шинжлэлийн нэгдсэн лабораторид хийсэн шинжилгээгээр тогтоосон юм.
Энэхүү бодис нь шатахуунд агуулагддаг бөгөөд тээвэрлэлтийн явцад талханд шингэсэн байх магадлалтай хэмээн албаны хүмүүс мэдэгдсэн. Үүний дараахан мөн л Өмнөговь аймагт 69 хүүхэд хордсон талаар мэдээлсэн. Энэ удаад хүүхдүүдийн дийлэнх нь цэцэрлэгийн насныхан байсан гэдэг. Харин чухам юунд хорсдон талаар тодорхой мэдээлэл өгөөгүй юм. Өмнөговь, Баян-Өлгийн дараа Дархан-Уул аймагт мөн л 35 хүүхэд гэдэсний савханцраар өвчлөв. Тодруулбал, Дархан-Уул аймгийн Дархан сумын VII цэцэрлэгийн 2-3 насны хүүхдүүд есдүгээр сарын 24-ний оройноос халуурч суулган аймгийн Нэгдсэн эмнэлэгт хүргэгдсэн байдаг. Зургаан хүүхдийн бие хүндэвтэр байсныг хоол хүнсээр дамжсан гэдэсний бүлгийн савханцараар өвчилсөн болохыг лабораторийн шинжилгээгээр тогтоосон. МХЕГ-ын Хүнсний аюулгүй байдлын лавлагаа лабораторид хийсэн шинжилгээгээр цэцэрлэгийн ундны ус нянгийн бохирдолттой гарсан байна.
Харин энэ сарын 11-нд Дархан-Уул аймгийн Шарын гол сумын дунд сургуульд бас л хоолны хордлого гарчээ. Шарын гол сумын 11 жилийн хоёр сургуулийн VI ангийн 12 хүүхэд гэдсээр өвдөөд, бөөлжөөд байна гэсэн зовиуртайгаар эмнэлэгт үзүүлжээ. Улмаар ийм шинж тэмдэгтэй 16 хүүхдийг эмнэлэгт хэвтүүлэн эмчилсэн байна.
Дөрвөн хүүхдийн биеийн байдал хүндэвтэр байна гэж тухайн үед мэдээлж байв. Он гарсаар даруй дөрвөн удаа хүүхдүүд хордсон хэрэг гарав. Энэ бүхэн тухайн сургууль, цэцэрлэгийн анхаарал, болгоомжгүй байдал, хяналт, ариун цэвэр муу байгааг харуулж байна. Уг нь сургууль, цэцэрлэгийн цайны газар дээд зэргээр ариун цэвэр сахих ёстой. Хэрэглэж буй хүнсний бүтээгдэхүүн болон усыг cap тутам тогтмол лабораторт шинжилж, шаардлага хангахгүй тохиолдолд хэрэглэхээ зогсоож, буцаадаг байх учиртай.
Аз болоход энэ удаад бяцхан үрсийн маань амь, нас эрсдсэнгүй. Ингэлээ гээд бид нэгнийхээ толгойг илээд тайвширч болохгүй. Учир нь хоолны хордлого хүүхдийг богино хугацаанд үхэлд хүргэж болно гэдгийг захын ээж мэдэх биз.
Тийм байхад “за яахав” хэмээн тайвширч, нэгнийхээ толгойг илээд, инээмсэглээд сууж таарахгүй нь. Хаа, хаанаа хариуцлагын системийг боловсронгуй болгож, нэг нэгэндээ хяналт тавьдаг байх ёстой. Бяцхан үрсийн минь амь, нас сургууль, цэцэрлэгийн гал тогоо, хэрэглэж буй хүнсний бүтээгдэхүүн, устай салшгүй холбоотой гэдгийг ойлгоосой.
Х.Өнөржаргал