Сар шинийн баярын өдрүүдэд улсын хэмжээнд 70 цэгт 151 цагдаагийн алба хаагч ажиллаж байна. Цагдаагийн албан хаагчид орон нутгийн авто замын хөдөлгөөнд тавих хяналтаа эрчимжүүлснээр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 39 зөрчил /өчигдөр 34/ болон хурд хэтрүүлсэн 78 зөрчлийг тус тус илрүүлжээ.
Нийслэлийн замын хөдөлгөөний эрчим 40 хүртэлх хувиар буураад байна
Баярын өдрүүдийн замын хөдөлгөөний нөхцөл байдлын талаар Тээврийн цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн Г.Отгонтамираас тодрууллаа.
- Сар шинийн баярын өдрүүдэд авто замын хөдөлгөөн ямар байна вэ? Нийслэлд хөдөлгөөн харьцангуй сийрэг буюу буурсан байдал ажиглагдаж байна, тийм үү?
- Одоогийн байдлаар нийслэлийн замын хөдөлгөөний эрчим 40 хүртэлх хувиар буурсан. Хөдөө, орон нутаг руу гарч байгаа тээврийн хэрэгслийн хөдөлгөөн өдөр ирэх бүр нэмэгдэж байна. Цагдаагийн байгууллагаас орон нутгийн замд 50-100 км тутамд хяналт тавин ажиллаж байгаа ба орон нутгийн замд ноцтой ослын дуудлага мэдээлэл бүртгэгдээгүй нь цагдаагийн байгууллагын хяналттай холбоотой. Тодруулбал, орон нутгийн замд тасгийн дарга, ахлахууд нь биечлэн хариуцаж хөдөлгөөнт болон байнгын постод ажиллан хяналт тавин ажиллаж байна.
- Хурд хэтрүүлэх болон согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчил хэр их илэрч байна вэ?
-Орон нутгийн замд хамгийн их гардаг нь хурд хэтрүүлэх зөрчил байдаг. Тэр дундаа гэр бүлээрээ явж байхдаа хурд хэтрүүлж осолддог. Энэхүү эрсдлээс сэргийлж тууш зам буюу хурд хэтрүүлэх магадлалтай хэсэгт хурд хэмжигч камер ажиллуулж хяналт тавьж байна. Орон нутгийн замд хурд хэтрүүлсэн нийт 78 зөрчлийг өчигдөр илрүүлсэн. Хамгийн дээд тал нь 140 км/цаг хурдтай явж байсан тээврийн хэрэгслийн жолооч халтиргаа гулгаатай замд гэр бүлтэйгээ хамт зорчиж байсан.
Мөн өчигдөр орон нутгийн замд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 39, нийслэлд 49 жолоочийг илрүүллээ. Тэдний дийлэнх нь гэр бүлээрээ явж байсан. Гэх мэт зөрчлүүдийг цагдаагийн байгууллага таслан зогсоолоо. Хэрэв дээрх зөрчлүүдийг илрүүлээгүй бол хүний эрүүл мэнд, амь нас хохирсон ноцтой осол аваар гарах байсныг үгүйсгэхгүй.
ЖОЛООЧ НАРЫН АНХААРАЛД
Сар шинийн баяр, амралтын өдрүүдээр нийслэл хотоос орон нутаг болон нийслэл хот руу зорчих иргэд, жолооч та бүхэн гарч болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлж тээврийн хэрэгслийн техникийн бүрэн байдлыг хангах, хамгаалах бүс, хүүхдийн суудлыг хэрэглэх, хүн тээвэрлэх журмыг мөрдөх, гүйцэх, гүйцэж түрүүлэх үйлдлийг анхаарал болгоомжтой хийх, шөнийн буюу үзэгдэлт хангалтгүй үед гэрэл шилжүүлэх, архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байхыг анхааруулж байна.
Цагдаагийн байгууллагаас орон нутагт дараах чиглэлээр хяналт шалгалтыг цагийн менежментийн хуваарийн дагуу зохион байгуулж, иргэдийн аюулгүй, хэвийн зорчих нөхцөлийг бүрдүүлж ажиллаж байгаа тул та замын хөдөлгөөний дүрмийг баримтлан, цагдаагийн алба хаагчийн хууль ёсны шаардлагыг биелүүлж, бусдад хүндэтгэлтэй хандан гэмт хэрэг, зөрчил, замын нөхцөл байдлын мэдээллийг өгч дээрх хяналтын цэгүүдэд үүрэг гүйцэтгэж байгаа алба хаагчдад дэмжлэг үзүүлэн хамтран ажиллана уу.
Замын хөдөлгөөнд хэвийн аюулгүй зорчих нөхцөлийг бүрдүүлэхэд та бүхний оролцоо чухал.