Засгийн газрын ээлжит бус хуралдаан өнөөдөр болж дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ.
Хууль зүй, дотоод хэргийн сайдын эрхлэх асуудлын хүрээнд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг - Шүүх шинжилгээний ерөнхий газрыг байгууллаа. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнг өөрчлөн байгуулсантай холбогдуулан орон тоо, техник, тоног төхөөрөмж, эд хөрөнгийг Шүүх шинжилгээний ерөнхий газарт шилжүүлж, тус газрын 2023 оны үйл ажиллагааны зардлыг Хууль зүй, дотоод хэргийн сайдын энэ онд батлагдсан төсвийн багцад багтаан шийдвэрлэхийг ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар, Сангийн сайд Б.Жавхлан нарт даалгалаа.