Эвийн өргөө энхийн буухиа гүйлт өнгөрсөн сарын 14-нд нийслэлээс гараагаа авснаас хойш 13 аймгийн нийт 63 сумын нутаг дэвсгэрээр 32 хоногийн турш үргэлжилжээ.
Өдөрт дунджаар 136 км буюу нийт 4355 км буухиалсан байна.
Энхийн гүйлтийн бамбарыг энэ сарын 14-нд Баян-Өлгий аймгийн Толбо сумын нутгаар дамжууулан 75 км замыг туулж Өлгий хотоод шилжлээ. Энхийн галт бамбарыг Аймгийн Засаг дарга Д.Бауыржан болон БТСГ-ын хамт олон, ерөнхий боловсролын сурагчдаас бүрдсэн орон нутгийн баг хүлээн авчээ. Бамбарыг угтан аймгийн ерөнхий боловсролын сургуулийн сурагчид энхийн гүйлтийн тухай зурсан зургаараа “Эв эе надаас эхтэй” сэдвээр үзэсгэлэн гаргаж, уран бүтээлчид ая дууны дээжээ өргөжээ.
Эвийн Өргөө энхийн гүйлтийн галт бамбар энэ жил 21 аймаг, нийслэл, 108 сумаар нийтдээ 7300 гаруй км газар нутгаар 54 хоногийн турш буухиалан аялах юм. Галт бамбарыг тасралтгүй асаах үүрэгтэй үндсэн багт Орос, Австрали, Шинэ-Зеланд, Унгар, Молдав, Голландын гүйгчид оролцож байна.
Энхийн бамбарыг өнөөдөр Өлгий хотоос 40 км буухиалуулж, Алтанцөгц суманд шилжүүлнэ.