Хүнсний аюулгүй байдлын асуудал хурцаар хөндөгдөж буй энэ цаг үед Грийн группийн Талын Монгол брэндийн зүгээс нийгмийн хариуцлагын хүрээнд гарал үүсэл нь тодорхой, баталгаатай хонь, үхрийн I зэргийн махыг эрхэм хэрэглэгчдэдээ санал болгож байна.
Монголчууд байгаль цаг уурын онцлог, амьдралын хэв маягаас шалтгаалан жилийн дөрвөн улиралд мах хэрэглэдэг төдийгүй эрт цагаас хонь, үхэр, адуу зэрэг таван хошуу малын махаа өдөр тутамдаа хэрэглэж ирсэн өвөрмөц хоолны соёлтой ард түмэн.
Иймээс ч Грийн Групп, Талын Монгол брэнд нь ангилсан махны хэрэглээнд шинэ соёл нэвтрүүлээд зогсохгүй бэлчээрийн малын махыг амт чанар, шимт байдлыг нь алдагдуулахгүйгээр хэрэглэх боломжийг монголчуудад олгосон юм.
Талын Монгол брэнд нь Дорнод аймгийн шимт хөрсөнд бэлчээрлэсэн хонь, үхрийн I зэргийн махыг олон улсын стандартаар баталгаажуулан, эрүүл ахуйн стандартад нийцсэн үйлдвэрт уламжлалт аргаар бэлтгэн, гарал үүслийн шинжилгээний бичигтэй хэрэглэгчдэд шинээр нь хүргэх үйлчилгээг анхлан нэвтрүүлсэн.
Дорнод аймгийн Халхголын ай сав газарт 50 гаруй зүйлийн эмийн ургамал ургадаг бөгөөд энэ нутагт бэлчээрлэсэн малын мах онцгой тансаг амт, чанартай илүү зөөлөн, шүүслэг байдаг онцлогтой.
Гарал үүсэл яагаад чухал вэ?
Аливаа хүнс, хүнсний бүтээгдэхүүнийг хэрэглэгч сонгохдоо амт чанар, гарал үүсэлд нь эргэлзэхгүйгээр сонгох учиртай. Ялангуяа хүнсний зах, жижиглэн дэлгүүрийн лангуунаас бид мах худалдаж авахдаа гарал үүсэл нь баталгаатай эсэхийг мэдэх боломжгүй нь эрсдэл дагуулдаг. Тэгвэл Талын Монгол брэндийн хонь, үхрийн мах нь чиптэй учраас хаанаас, хэн гэдэг малчны хотноос ирснийг төвөггүй мэдэх боломжтой.
Хэрэглэгчдийн гарт эрүүл, баталгаатай хүнс нийлүүлэх нь Талын Монгол брэндийн зорилго тул урьдчилан сэргийлэх 8-9 төрлийн вакцин, намрын угаалга, хаврын туулга, мал эмнэлгийн шинжилгээнд бүрэн хамрагдсан малд чип суулгадаг. Чиптэй малын мах хэрэглэгчдэд хүрч байгаа нь гарал үүсэл, эрүүл ахуй, чанар, стандартын хувьд эргэлзэх зүйлгүйг илэрхийлнэ. Талын Монгол брэндийн бэлтгэн нийлүүлэгчдийн малд чип суулгаснаар гарал үүсэл нь баталгаатай мах, махан бүтээгдэхүүн хэрэглэгчдэд хүрэх үндсийг тавьсан юм.
Олон улсын стандартад нийцсэн хадгалалт тээвэрлэлт
Талын Монгол брэнд нь малчны хотноос хэрэглэгчдийн гарт I зэргийн хонь, үхрийн махыг ямар нэгэн ченжийн гар дамжилгүйгээр шууд хүргэдгээрээ онцлог. Үүний тулд мэдээж олон улсын стандарт, шаардлагад нийцсэн хадгалалт, тээвэрлэлт чухал. Тээвэрлэлтийн явцад орчин үеийн дэвшилтэт технологийн тусламжтай эрүүл ахуйн стандартыг тогтмол хянадаг бөгөөд -25-30 градусын хөргүүртэй машинаар богино хугацаанд тээвэрлэдэг учраас махны шимт чанарыг алдагдуулахгүй байх боломж бүрддэг. Ингээд малчны хотноос тээвэрлэгдэн ирсэн махыг MNS ISO/IEC 17025:2018 стандарт бүхий магадлан итгэмжлэгдсэн лабораторид нян судлал, хор судлал, хүнсний хими зэрэг олон шат дамжлагат шинжилгээгээр баталгаажуулан хэрэглэгчдийн гарт хүргэдэг. Шинжилгээгээр баталгаажсан мах, махан бүтээгдэхүүнийг хөлдөөх, гүн хөлдөөх горим бүхий олон улсын стандартад нийцсэн баталгаат агуулахад хадгалдаг.
Талын монгол брэнд нь байгалийн кальци болон хүнсний ногоогоор баяжуулан, гарал үүслээр баталгаажсан, ямар нэгэн хольцгүй, 100% бэлчээрийн махаар хийж байгаа нь онцлог. Тухайлбал, байгалийн кальциар баяжуулсан банш, бууз, Ховдын ногоогоор баяжуулсан хүүхдийн бууз, банш зэрэг олон нэр төрлийн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэн та бүхний өдөр тутмын хүнсний хэрэгцээнд нийлүүлж байна.
ТАЛЫН МОНГОЛ БРЭНД
БАЙГАЛЬ ЭХ БҮТЭЭВ