Египетийн эртний ногоон шарилыг Америкийн музейд хадгалж байгаад буцаан өгсөн байна. 2.9 метр урт, ногоон шарил нь МЭӨ 664-332 оны хооронд амьдарч байсан, Анхенмаат гэдэг ламынх аж.
Түүний шарилыг Египетийн хойд хэсэг дэх эртний хотын Эбу Сир хэмээх оршуулгын газраас дээрэмдэн, ХБНГУ-аар дамжуулан АНУ руу хүргэсэн байна. Шарилыг түүхэн эдлэл хулгайлдаг, олон улсын сүлжээнийхэн авч явжээ.
2013 онд шарилыг нэгэн цуглуулагч Хьюстоны Байгалийн түүхийн музейд түр дэлгэсэн байна.
Олон жил үргэлжилсэн мөрдөн шалгалтын дараа эртний шарилыг Египет рүү буцаажээ. Египетийн нийслэл Каир хотод түүхийн эд өлгийн зүйлээ хүлээн авах ёслол болж, тус улсын Гадаад хэргийн болон Аялал жуулчлалын сайд нар, АНУ-ын дипломатчид ёслолд оролцсон байна. Тэд хоёр улс эртний эдлэлүүд, соёлын өвийг хамгаалахын тулд удаан хугацааны турш хамтран ажилласан талаар онцолжээ.
Гэмт бүлэглэл эртний шарилыг нэг сая ам.доллараар үнэлсэн байна. Тус бүлгийнхэн 2019 онд “Алтан шарил”, 2020 онд Па-ди-Сена чулуун хөшөө болон Нью-Йорк дахь Метрополитаны урлагийн музейгээс хураасан, таван эд зүйлийг ч хулгайлсан аж.
2021 онд Израиль Иерусалим хотод нээлттэй дуудлага худалдаанд гаргасан, 96 бүтээлийг Египетэд эргүүлэн өгсөн бол өнгөрсөн сард Ирландын нэгэн их сургууль нэг занданшуулсан шарил, эд эрхтнийг нь хадгалсан шилэн савнуудыг Египетэд буцаан өгөх болсноо зарласан юм.
Эх сурвалж: BBC