Дарханы арьс ширний цогцолборын төслийг төсвийн мөнгөнөөс хол байлгаж хувийн хэвшлийн түншлэлээр үргэлжлүүлнэ гэж Сангийн сайд Б.Жавхлан мэдэгдлээ.
Тэрээр "Дарханы арьс ширний цогцолбор төслийг цаашдаа Төсвийн худалдан авалт, хөрөнгө оруулалтаас холуур байлгах хэрэгтэй. Аль болох төр хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар явуулахыг эрх зүй, бодлого, дэд бүтцээр нь дэмжинэ. Өмнө нь Хөгжлийн банкнаас зээл авч хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар явж байсан.
Дараа нь өөрчлөлт орж хоёр хэсэг салгаад нэг дээр нь 100 хувийн хөрөнгө оруулалт орж ажиллаж байна. Энэ төсөл нь байрлал дэд бүтцийн хувьд өөрийгөө аваад явах бүрэн боломжтой. Харамсалтай нь сайн явж өгөхгүй байна. ТЭЗҮ нь бүрэн гарч ирээгүй.
Манай зарим нэг улс төрчид үүнд оролцож бизнес загварыг нь өөрчилж хугацаа алдаж, саатсан, хоцорсон асуудал үүсгэсэн. Тиймээс төслийн ТЭЗҮ-г дуусгаж нэг тийш нь болгох хэрэгтэй байна. Энэ жилийн хувьд төсвөөс аль болох хол байлгаж Эрдэнэт үйлдвэрээс 50 тэрбум төгрөг гаргаж төслийг үргэлжлүүлэх шийдвэр гарсан нь гүйцэтгэл удаашралттай байна" гэв.