Хөдөө аж ахуйн их сургууль БНСУ-ын JH ENERGY компани, Олон улсын таримал судлалын хүрээлэн, Гачон их сургуультай хамтран хэрэгжүүлж буй “Нарны эрчим хүч үйлдвэрлэх системд суурилсан Монголын нөхцөлд тохирсон ухаалаг хүлэмжийн аж ахуйг хөгжүүлэх” төслийн бүтээн байгуулалтын нээлт өчигдөр /2022-09-20/ болжээ.
Тус ухаалаг хүлэмжийн аж ахуйн бүтээн байгуулалт нь сэргээгдэх эрчим хүч үйлдвэрлэн хүлэмжийн аж ахуйн хэвийн үйл ажиллагааг хангахын зэрэгцээ илүүдэл эрчим хүчээ улсад нийлүүлэх боломжтой юм.
Мөн Монгол орны онцлогт тохирсон ухаалаг хүлэмж байгуулах жишиг загвар болж буй бөгөөд чадварлаг боловсон хүчин бэлтгэх, гидропоник системд суурилсан жилийн турш тасралтгүй тариалалт хийх боломжтой таримлын аж ахуйг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж байна.
Үүний зэрэгцээ халаалтыг экологид ээлтэй, зардал хэмнэсэн нарны эрчим хүчний технологиор шийдвэрлэснээр Монголын ХАА-н салбарт олон боломж, шинэ технологийг нэвтрүүлж буй юм. Тус бүтээн байгуулалтын хүрээнд есдүгээр сарын 11-ээс хойш 26000квт эрчим хүч үйлдвэрлэсэн нь 2.1 тонн хүлэмжийн хий бууруулахад хувь нэмэр оруулжээ.
Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны нутаг Жаргалант тосгонд байгуулсан ухаалаг хүлэмжийн аж ахуйн нээлтэд ХХААХҮ-ийн дэд сайд Ж.Бат-Эрдэнэ, Ерөнхийлөгчийн үйлдвэр, үйлчилгээний бодлого хариуцсан зөвлөх Ч.Даваабаяр, Шинжлэх ухаан, Технологийн сангийн захирал Д.Одгэрэл, Нийслэлийн бодлогын судалгаа шинжилгээний төвийн захирал Р.Дагва, БНСУ-ын JH ENERGY компанийн мэргэжилтэн Ли Хан Жү, Олон улсын таримал судлалын хүрээлэнгийн захирал Ли Юун Бом, ХААИС-ийн захирал О.Баатарцогт болон багш, судлаачид, 21 аймгийн Хүнс хөдөө аж ахуйн газрын дарга нар, агрономчид оролцлоо.