УИХ-ын гишүүн У.Хүрэлсүх, Т.Бадамжунай, Г.Занданшатар нар Хадгаламжийн банкны
14 тэрбумын хэрэгт сэжиглэгдэн шалгагдаж байгаа.
Тэднийг УИХ-ын гишүүний эрхээс нь түдгэлзүүлэн шалгах хүсэлтийг Улсын мөрдөн
байцаах газраас прокурорт дахин тавьсан мэдээлэл ирсэн юм. Энэ талаар Улсын ерөнхий
прокурын орлогч Б.Цэрэнбалтаваас тодрууллаа.
Ц.Чимэдцэрэнд холбогдох Хадгаламж банкны хэрэг юу болж байна?
-Хадгаламжийн банкны нягтлан бодогчоор ажиллаж байсан Ц.Чимэдцэрэн гэдэг хүн
банкны арав гаруй тэрбум төгрөгийг хувьдаа ашигласан хэргээр шалгагдаж байгаа.
Энэ хэрэг мөрдөн байцаалтын шатанд явагдаад нэлээн хугацаа өнгөрлөө. Долоон
сар гаруй хугацаанд хоригдож байна. Энэ хэргийг прокуророос бүхэлд нь хянаж үзлээ.
Мөрдөн байцаалтын ажиллагаа зохих журмынхаа дагуу явагдаж байна гэж прокуророос
үзсэн. Мөн энэ хэргийг шалгаж байгаа ажлын хэсэг болох хоёр мөрдөн байцаагч,
хэлтсийн дарга нартай уулзсан. Мөрдөн байцаалтын ажиллагаа хуульд зааснаар
журмынхаа дагуу явагдаж байгаа боловч хэргийг шуурхай шалгаж шийдвэрлэх
шаардлагатай гэж үзсэн.
-Мөрдөн байцаалтын ажиллагаа удааширч
байгаа нь хэрэг илрүүлэлтэд сөргөөр нөлөөлөх үү?
-Ц.Чимэдцэрэнд холбогдох хэрэг үндсэндээ тогтоогдон батлагдаж байна. Ийм
учраас шуурхай шалгаж шийдвэрлэх хэрэгтэй. Энэ хүн хоригдоод нэлээн их хугацаа
ч боллоо.
-Гурван гишүүн энэ хэрэгт холбоотой нь
тогтоогдож байгаа юу?
-Мөрдөн байцаах байгууллага хэд хэдэн хүнийг сэжигтнээр татсан. Тухайлбал,
Ц.Чимэдцэрэнтэй хамт Солонгос руу явж казино тоглож байсан нэр бүхий хэд хэдэн
хүнийг сэжигтнээр татсан. Энэ хүмүүсийн дотор УИХ-ын нэр бүхий гурван гишүүн
сэжигтнээр байцаагдсан байгаа. Түүнээс гадна Хадгаламжийн банкны мөнгийг
гуйвуулах, гадагш гаргах ажиллагаанд оролцсон компанийн захирлууд бас сэжигтнээр
татагдсан.
-Тухайлбал, хэн гэдэг ямар хүмүүс байна?
-Өмнө нь хоригдож байгаад гарсан “Алтай” констракшн компанийн захирал
Бат-Эрдэнэ гэсэн хэд хэдэн хүн шалгагдаж байгаа.
-УИХ-ын гурван гишүүний эрхийг түдгэлзүүлэх
саналыг цагдаагийн байгууллагаас саяхан дахин тавьсан гэсэн. Үүнд ямар хариу өгсөн
бэ?
-Энэ оны аравдугаар сарын эхээр УИХ-ын нэр бүхий гурван гишүүний эрхийг түдгэлзүүлэх
асуудлыг Ерөнхий прокуророос УИХ-д асуудал болгон тавьсан. Нэгдсэн чуулганаараа
гурван гишүүний асуудлыг авч хэлэлцээд УИХ-ын гишүүний бүрэн эрхэнд халдахгүйгээр
мөрдөн байцаалтын ажиллагааг явуулах боломжтой байна гэж үзээд эрхийг нь түдгэлзүүлэхгүйгээр
шийдвэрлэсэн. Энэ дагуу мөрдөн байцаах байгууллага өөрсдөөс нь хөрөнгө орлогын
мэдүүлгийг нь аваад шалгаж байгаа. Мөн зарим зүйлд үзлэг хийх, гэрч холбогдох хүмүүсийг
байцаах журмаар энэ гурван гишүүний холбогдлыг шалгаж байгаа. Үүнийг боломжтой
ажиллагаа хийгдэж байна гэж прокурорын байгууллагаас үзэж байна.
-Танайх цагдаагийн тавьсан хүсэлтийг хүлээж
аваагүй гэдэг үнэн үү. Хэрэв тийм бол ямар үндэслэлээр гэдгээ тайлбарлахгүй
юу?
-Нэр бүхий гурван гишүүний асуудлыг дахин УИХ-д эрхийг нь түдгэлзүүлэхээр
тавьж өгөөч ээ гэж цагдаа хүсэлт тавьсан нь үнэн. Тэр дагуу хэргийг хянаж ажлын
хэсэгтэй уулзсан. Прокурорын байгууллага хэргийг хянаж үзээд цагдаагийн байгууллагад
хариугаа өгсөн. Аравдугаар сарын эхнээс гэж үзэхэд хоёр сар шахам хугацаанд
шалгасан гэх боловч гурван гишүүнийг энэ хэрэгт холбогдуулж дахин эрхийг түдгэлзүүлэх
нотлох баримт тогтоогдоогүй. Шинээр авагдсан баримт энэ хэрэгт байхгүй байна
гэж үзсэн. Цагдаагийн байгууллага тавьсан хүсэлтдээ гэр орон болоод машин
унаанд нь үзлэг, нэгжлэг хийнэ, үүнийг хийх боломжгүй болчихоод байна гэж
дурдсан. Гэвч үзлэг хийх боломж хуулиндаа гишүүний эрхийг түдгэлзүүлэхгүйгээр
байгаа. Шинэ баримт байхгүй, цаг хугацааны хувьд ач холбогдолгүй болчихсон
асуудал. Одоо гэр орон, машинд нь үзлэг хийх нь ямар ч ач холбогдолгүй
болчихсон шүү дээ. Нөгөөтэйгүүр цагдаагийн байгууллагын янз бүрийн түвшингийн
улсууд хүсэлт тавьдаг нь ойлгогдохгүй байгаа.
-Хэргийг шалгаж байгаа ажлын хэсгээс
прокурорт хүсэлт гаргана биз дээ?
-Тухайлбал, УМБГ-ын Эдийн засгийн гэмт хэрэг мөрдөх хэлтсийн дарга хошууч
Б.Амгаланбаатар, тус газрын дэд дарга дэд хурандаа Ц.Арвинбуудай гэдэг хүмүүс
УИХ-ын гурван гишүүний эрхийг түдгэлзүүлж өгөөч ээ гэсэн хүсэлтийг тавьсан.
Ингэж болмооргүй байна. УИХ-д тавих гэж байгаа асуудлыг хэлтсийн дарга, орлогч
даргын түвшингийн улсууд тавих нь зохимжгүй гэж прокурорын байгууллага үзэж
байна. Тийм учраас ЦЕГ-ын даргад энэ асуудлаар буцаасан. Нэгдүгээрт, шинэ
баримт олж тогтоогоогүй. Энэ тухайгаа албан бичигт дурдаагүй. Хоёрдугаарт, ийм
түвшингийн улсууд тавьж байгаа чинь зөв юм уу. Монголын цагдаагийн даргын
санал хүсэлт тавьж байгаа энэ асуудалд тусгагдсан уу гэсэн асуулт тавьж хошууч
генерал М.Ганболдод буцаасан.
Ийнхүү прокурорын байгууллага гурван гишүүний эрхийг түдгэлзүүлэх хүсэлтийг
хүлээж авсангүй. Яагаад хүлээж аваагүй шалтгаанаа цагдаагийн байгууллагын
хуульд нийцээгүй үйл ажиллагаанаас болсон гэж үзээд байгаа бололтой. Түүнээс
Их хурлын гишүүдийн эрхийг түдгэлзүүлэх хүсэлтийг хүлээн авахгүй гэсэн үг биш
юм гэж онцолсон. Хадгаламжийн банкны хэргийг өдий болтол хууль хяналтын байгууллага
шийдэж өгөхгүй, өөрсдөө бантан болгож байгаа нь харагдана. Түүнээс долоон сарын
хугацаа өнгөрсөөр байтал энэ хэргийг нэг тийш нь шийдэж дийлдэггүй. Хойрго
хандаж байгаа ганц жишээ дурдахад, УИХ-ын гишүүн Г.Занданшатар, У.Хүрэлсүх,
Т.Бадамжунай нарыг холбоотой эсэхийг одоо болтол тогтоож чаддаггүй. Тэдний
эрхийг нь түдгэлзүүлнэ, түдгэлзүүлэхгүй ч гэх шиг сунжруулж хүүхдийн тоглоом
аятай юм болгож орхив. Одоо гишүүдийн гэр, машинд нь үзлэг хийж эд мөрийн
баримт олно гэж мөрдөн байцаагчид мөрөөдөж байгаа бололтой. Цагдаагийн байгууллагад
уг нь хэргийн халуун мөрөөр орж шуурхай шалгадаг жишиг байдаг сан даа.
Магадгүй казинод тоглодог мөнгөтэй улс гэхээрээ хуулиас дээгүүр эрх мэдэлтэй
болчихдоггүй л байлтай.
Банзрагчийн Долзодмаа