Чингис хаан одонт, Гавьяат жүжигчин, дуурийн дуучин Г.Ариунбаатар 2019 оноос эхлэн ОХУ-ын Мариинский театрт урт хугацаагаар ажиллах гэрээ байгуулжээ. Дуучин шинэ оны эхний долоо хоногт шинэ ажилдаа орсон бөгөөд энэ театраар овоглож, дэлхийн олон оронд тоглолт хийхээр болсноо цахим хуудсаараа дамжуулан мэдээллээ.
Буриадын Дуурь Бүжгийн Эрдмийн театрт ажиллах гэрээ нь цуцлагдсанаас хойш эх орондоо, цагдаагийн “Сүлд” чуулгынхаа уран сайхны удирдаач, “Авьяаслаг монголчууд” шоуны шүүгчээр ажиллаж байсан баритон хоолойтой дуучин залуу ийн хилийн чанадад амьдрах боллоо.
Г.АРИУНБААТАРЫН ГАРГАСАН АМЖИЛТУУД:
- 2011 он- М.Глинкийн нэрэмжит олон улсын дуурийн дуулаачдын 24 дэх удаагийн уралдаанд тэргүүн байр
- 2015 он- П.И.Чайковскийн нэрэмжит олон улсын мэргэжлийн дуурийн дуулаачдын XV уралдааны I байр
- 2017 он- BBC Cardiff Singer of the World тэмцээний “The Song Prize” төрөлд тэргүүн байр эзэлсэн.