Өнгөрсөн онд өнжсөн эдийн засгийн форум найм дахь жилдээ боллоо. Форумын уриа “Хүчээ нэгтгэе”. Үүгээр эрх баригчид төр, хувийн хэвшил хамтран ажилласнаар хөгжил дэвшилд хүрч чадна гэсэн мессежийг оролцогчдод өгч байна.
Чуулганы эхний өдрийн үдээс өмнөх хуралдаанаар хөрөнгө оруулалтын орчныг хөндөн ярилцав. 160 сая ам.доллар болтлоо буусан хөрөнгө оруулалт өнгөрсөн онд эргэн сэргэж, 2017 оны эцсээр 2 тэрбум ам.доллар давжээ.
Үдээс хойш болсон салбар хуралдаануудаар аялал жуулчлал, уул уурхай, нийслэлийн эдийн засаг, хөрөнгийн зах зээлийг хөндлөө. “Аялал жуулчлал ба агаарын тээвэр” салбар хуралдаанаар МИАТ компани эхний ээлжид Бээжин, Сөүлийн чиглэлийн нислэгийг чөлөөт өрсөлдөөний горимоор үйлдэнэ гэдгээ зарласан байна. Энэ нь Зам тээврийн яамнаас хэрэгжүүлэх агаарын тээврийг либералчлах бодлогын эхлэл юм.
“Санхүү ба хөрөнгийн зах зээлийн өнөөдөр, ирээдүй” салбар хуралдаанаар хуримтлалыг хэрхэн үр ашигтай хөрөнгө оруулалт болгон хувиргах талаар голлон ярилцжээ.
“Төр, хувийн хэвшлийн харилцан яриа, хамтын ажиллагаа” салбар хуралдаанаар өнгөрсөн онд л гэхэд гадаадын хөрөнгө оруулалттай 52 компани гомдол мэдүүлсэн гэх баримтыг танилцуулав.
Харин “Бидний үнэт зүйл, ёс зүй ба нийгмийн зөвшилцөл” салбар хуралдаанаар өнгөрсөн 20-иод жилийн турш эдийн засгийн өсөлтийг өмнөө тавьснаар хүний хөгжлөө гээсэн гэдэг дүгнэлтэд хүрчээ.
Эдийн засгийн форумаар Улаанбаатарын эдийн засаг, хөрөнгө оруулалтыг анх удаа сонирхон ярилцав. Манай улсын нийт хүн амын тал нь амьдардаг Улаанбаатар хот хөрөнгө оруулагчдын нүдээр харвал үр ашигтай хот мөн үү? Энэ асуултад хариулт хайсан ч олоогүй гэдгээ салбар хуралдааныг даргалсан Г.Батжав чуулганы төгсгөлд онцолж байв. Мөн нийслэлийн бүтээн байгуулалтад хувийн хэвшлийг бага оролцуулдаг болохыг уламжлав.
Эдийн засгийн чуулган маргааш Төрийн ордонд хоёр дахь өдрөө үргэлжилнэ.
Энэ удаагийн форумд хувийн хэвшлийн төлөөллийг аль болох өргөн бүрэлдэхүүнтэй оролцуулахад анхаарсан гэдгээ ЗГХЭГ-аас мэдээлсэн юм. Мөн Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд чуулганд биеэр оролцож байгаа нь онцлог гэв.
Хоёр өдөр үргэлжлэх чуулганд төрийг төлөөлөн яам, агентлагийн 27 удирдах албан тушаалтан оролцож байна.