БНХАУ өчигдөр НҮБ-ын бүх гишүүн орныг Хятадын сансрын станц дээр хамтран ажиллахад нээлттэй хэмээн мэдэгдлээ. НҮБ дахь Хятадын суурин төлөөлөгч Ши Жунжун “Хятадын сансрын станц нь ганцхан Хятадын өмч биш юм. Харин бүх дэлхийд нээлттэй” гэжээ.
Тэрээр “Бүх улс орнууд, хөгжил дэвшилтэй эсэхээсээ үл шалтгаалан бидэнтэй мөр зэрэгцэн ажиллаж болно” гэсэн байна.
Олон нийт, хувийн байгууллагууд, сургууль, институтиуд, их сургуулиуд, шинжлэх ухаан байгууллагууд бүгд өөрсдийн бүтээлийг илгээж, тэр бүү хэл сансрын нисэгчээ санал болгож болно гэсэн аж.
Хятадын сансрын станц 2019 онд дэлхийгээс хөөрч, 2022 он гэхэд бүрэн ажиллаж эхлэх төлөвлөгөөтэй юм. Нэг үндсэн модул болон хоёр туршилтын модул байх учраас нэгэн зэрэг гурван сансрын нисэгч тэнд ажиллах боломжтой болно.
БНХАУ хөгжиж буй орны хувьд бусад хөгжиж буй орнуудыг сансар судлалаа хөгжүүлж, сансрын технологитой болохыг хүсэж байна хэмээн Ши хэлжээ.