Баянзүрх дүүргийн ерөнхий боловсролын 87 дугаар сургууль дээр “Хэн ч, Хэзээ ч, Хаана ч бэлэн” гамшгаас хамгаалах буухиа тэмцээний үзүүлэх сургуулийг зохион байгууллаа.
Сургалтад тус сургуулийн 55 багш, ажилтан, нэгдүгээр ээлжийн 1250 сурагчид оролцож, аюулгүй зай талбайд нүүн шилжих дадлага хийсэн байна.
Мөн өсвөрийн аврагч сурагчид жагсаалын хувиргалт үзүүлэх тоглолтыг үзүүлж, Асуулт хариулт, Утаанаас дүрвэх, Гал унтраах, Хамтын хүч гэсэн дөрвөн хэсэгтэй үзүүлэх сургалтыг зохион байгуулсан гэдгийг Нийслэлийн онцгой байдлын газраас мэдээллээ.
Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор батлагдсан “Гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн дохио дамжуулах журам”, “Нүүлгэн шилжүүлэх журам”, Засгийн газрын 2017 оны 67 дугаар тогтоолоор батлагдсан “Газар хөдлөлтийн аюулаас урьдчилан сэргийлэх, таниулах өдөр”-ийн хүрээнд дээрх сургуулилтыг хийжээ.
ОБЕГ, НОБГ, Баянзүрх дүүргийн Онцгой байдлын хэлтэс, Жайка олон улсын байгууллагын “Монгол Улсын газар хөдлөлтийн гамшгаас хамгаалах чадавхыг бэхжүүлэх” төсөл хамтран зохион байгуулсан тус сургуулийн үеэр оролцогчдыг гамшгийн үеийн зарлан мэдээлэх дохиогоор ажиллуулсан байна.