Долоо хоногийн эхний өдөр хаана, юу болов?
Үндэсний их баяр наадмын босгон дээр Ерөнхийлөгчийн зарлигаар Монгол Улсын гавьяат жүжигчин, Архангай аймгийн Хашаат сумын уугуул, тайз дэлгэцийн урлаг, өгүүлэхүйн ухааны нэрт мастер, Тайхар нэгдлийн хүндэт гишүүн Г.Равданд Ардын жүжигчин цол хүртээлээ.
Түүнчлэн МАСК продакшны жүжигчин П.Эрдэнэзаанд Төрийн Дээд Шагнал Монгол Улсын Гавьяат жүжигчин цол хүртээхээр болсон байна. Шагнал гардуулах ёслол өнөөдөр Төрийн ордонд болсон юм. Тэднийг урлаг соёлын хамт олон халуун дотно угтан авч, баярын мэндчилгээ дэвшүүллээ.
Өнөөдөр Засгийн газрын хуралдаан болов. Хуралдаанаар хүүхдийн эрх, аюулгүй байдлын хангах зорилгоор сургууль, цэцэрлэгийн орчимд тогтоосон хязгаарын дотор байгаа баар цэнгээний газрууд, дэлгүүр, архи согтууруулах ундаагаар үйлчилдэг цэгүүдийг хааж, хөдөлгөөний аюулгүй байдлыг зохицуулах шийдвэр гаргажээ.
Монгол, Орос, Хятад гурван улсын аялал жуулчлалын сайд нарын хуралдаан өнөөдөр эхлэв. Улаанбаатараар бус Ховд, Увс, Өмнөговь, Өвөрхангай, Хөвсгөл, Дорнод зэрэг олон улсын нисэх буудлуудаас нислэг үйлдэх боломжийг бүрдүүлнэ гэдгийг БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат мэдэгдэв. Мөн ОХУ-тай хамтран Байгаль далай, Хөвсгөл нуурыг авто замаар холбох, хоёр орны жуулчид дэлхийд данстай хоёр томоохон нуурыг нэг удаад зэрэг үзэх боломжийг хангахаар ажиллаж эхэлснийг дуулгалаа.
НИТХ-ын Тэргүүлэгчид цаг үeийн асуудал, хүүхдийн аюулгүй орчны талаар холбогдох нийслэлийн бүх байгууллагуудын удирдлагуудад үүрэг чиглэл өгч, хариуцлага тооцох асуудлаар хуралдлаа.
Сүүлийн үед хүүхэд алга болсон дуудлага тасралтгүй ирж, өдөрт дунджаар 10-15 дуудлага ирж байгаа аж. Нийслэлийн хэмжээнд 2017 оны байдлаар 1230 хүүхдийг эрэн сурвалжилж, бүгдийг нь олжээ. Харин энэ оны эхний таван сарын байдлаар 1060 хүүхэд эрэн сурвалжлагдаж, 383 хүүхдийг нь тухайн өдөрт нь олж, үлдсэн хүүхдүүдийг 1-14 хоногийн дотор олсон байна. Үүнээс хоёр хүүхэд амиа алдсан байдлаар олдсон байна.
Ахуйн гал түймрийн улмаас дөрвөн хүүхэд, гол усны улмаас нэг хүүхэд, цахилгаан, техник хэрэгслийн аюулгүй байдлаас үүдэн хоёр хүүхэд амиа алджээ.
Монгол Улсын хамгийн их эвдрэлтэй, ачаалал ихтэй орон нутгийн зам бол Улаанбаатараас Дарханы хүрэх зам. Тийм учраас авто осол өдөр тутам гарч, олон зуун хүн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөөрөө хохирсоор байна. Иймд GoGo.mn-ийн сурвалжлах баг тус замын нөхцөл байдлыг дрон бичлэгээр та бүхэнд харуулсан. Харин өнөөдөр тус замаар байнга зорчдог орон нутгийн тээврийн хэрэгслийн жолооч нарын сэтгэгдэл болон энэ замд улсын төсвөөс зарцуулах мөнгөн хөрөнгийн мэдээллийг хүргэсэн юм.