Дархан-Уул аймгийн Хонгор сумын 22.3 га талбайд Малын удмын сангийн үндэсний цогцолборыг ашиглалтад оруулжээ.
ХХААХЯамны харьяа Малын удмын сангийн төвийн үйл ажиллагааг өргөжүүлэн, малын үржүүлэг, биотехнологийн ажил, үйлчилгээг дэлхийн жишигт нийцсэн технологиор өргөн цар хүрээтэй явуулах зорилгоор цогцолборыг барьсан байна.
Монгол Улс олон улсын жишигт нийцсэн малын генийн санг хамгаалах, үйлдвэрлэх, шинжлэх ухааны ололт нэвтрүүлэх, эдийн засгийн эргэлтэд оруулах, том хэмжээний анхны цогцолбор байгууламжтай боллоо. Цогцолбор ашиглалтад орсноор судлаачид, мал аж ахуйн үйлдвэрлэл эрхлэгчид, мэргэжилтнүүд үйлдвэрлэл, туршилтын ажил хийх, үржүүлгийн бүтээгдэхүүнийг мал эмнэлэг, ариун цэврийн шаардлагын дагуу үйлдвэрлэж, зах зээлд борлуулах, мэргэжлийн боловсон хүчний чадавхийг сайжруулах боломжийг нээжээ.
Цогцолбор нь орчин үеийн биотехнологийн шинжлэх ухааны ололт, дэвшилтэт технологи, инновацийг нэвтрүүлэх чиглэлээр үр үйлдвэрлэл, азот цех үйлдвэрлэл, ээмэгний үйлдвэрлэл, хөврөл шилжүүлэн суулгах зэрэг иж бүрэн лабораториуд, малын генийн санг хадгалах зориулалтын байр, сайн чанарын хээлтүүлэгч бойжуулах болон малыг тэжээж бордох байр талбай, тэжээл боловсруулах цех, сургалтын байр, мал эмнэлгийн үйлчилгээний цэг, цахилгаан, ус, дулаан хангамжийн шугам зэрэг 14 объектоос бүрдэж байна.
Дархан-Уул аймгийн Хонгор суманд байгуулсан нь бусад аймаг хотын хэрэглэгчид, малчид, фермерүүдэд ойртуулах зорилготой байжээ. Өнөөдөр цогцолборыг албан ёсоор нээнэ.