Цагдаагийн ерөнхий газрын Хэрэг бүртгэх албанаас “Шилдэг мөрдөгч-2018” тэмцээнийг анх удаа зохион байгууллаа.
Энэ сарын 11, 12-ны өдрүүдэд Цагдаа, дотоодын цэргийн сургалтын нэгдсэн төвд болсон тэмцээнд төв, орон нутгийн цагдаагийн байгууллагын хэрэг бүртгэх тасгийн мөрдөгчид хууль, эрх зүй, гадаад хэл, компьютерийн мэдлэг, хэргийн газрын үзлэг зэргээр мэргэжлийн ур чадвараа сорьж, бие бялдрын норматив үзүүлэлтээр авхаалж самбаагаа сорин өрсөлджээ.
Ингээд тэмцээний
- тэргүүн байрт Баянгол дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтсийн мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч Ж.Отгонбаяр,
- дэд байрт Хан-Уул дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтсийн мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч Т.Тамир
- гуравдугаар байрт Хөвсгөл аймаг дахь цагдаагийн газрын мөрдөгч, цагдаагийн ахмад Н.Ганзориг шалгарлаа.