Улаанбаатар хотод гамшгийн эрсдэл ойрхон байгааг өдөр тутамдаа харж байна. Объектийн гал, ой хээрийн түймэр, үер усны аюул, газар хөдлөлт, техникийн осол гээд онцгой байдлын алба хаагчид гамшгийн үеийн дуудлагад цаг алдалгүй хүрч ажиллаж байна.
Өнгөрсөн онд нийслэлийн хэмжээнд нийт 1083 удаагийн гамшиг ослын дуудлага иржээ. Үүний 88.3 хувь нь объектийн гал байгаа аж. Объектийн галаас гадна анхаарал хандуулах зайлшгүй нэг зүйл бол газар хөдлөлт. Манай улс, ялангуяа Улаанбаатар хотын хувьд газар хөдлөлтийн идэвхтэй бүсэд оршдог, сүүлийн жилүүдэд чичирхийллийн давтамж өсөж байгаа гэдгийг мэргэжлийн хүмүүс сануулсаар буй.
НОБГ-ын ахлах мэргэжилтэн, дэд хурандаа Б.Чинбатаас Улаанбаатар хотод газар хөдлөлтийн гамшгийн эрсдэл ямар түвшинд байгаа талаар тодрууллаа.
Улаанбаатар хотод байгаа барилгуудаас 29 сургууль, 46 цэцэрлэг, 30 эмнэлгийн барилга газар хөдлөлтөд тэсвэргүй
-Манай улс газар хөдлөлтийн эрсдэл ямар түвшинд байдаг юм бол. Ялангуяа Улаанбаатар хотыг газар хөдлөлтийн идэвхтэй бүсэд оршдог гэдэг.
-Манай улсад газар хөдлөлтийн эрсдэл бий. Ямар эрсдэл байна вэ гэвэл Монгол Улсын нутаг дэвсгэрийн 70 хувь нь 7 болон түүнээс дээш баллын газар хөдлөлтийн идэвхтэй бүсэд оршдог. Улаанбаатар хот 7.5-8.5 баллын газар хөдлөлтийн идэвхтэй бүсэд оршдог. Улаанбаатар хотыг тойроод Авдар, Эмээлт, Гүнжийн ам, Мөнгөнморьт зэрэг зургаан том газар хөдлөлтийн хагарал байна. Эдгээр газар газар хөдлөлт болсон тохиолдолд мэдрэгдэх хүч нь 6.5-7.5 балл. Хамгийн ойрын Гүнжийн хагарал 15-20 км, холынх нь Хустайн хагарал 220 км-т байна.
-Улаанбаатар хотын хувьд барилга байгууламжийн газар хөдлөлтөд тэсвэржилт хэр байдаг вэ. Энэ талаар хийсэн судалгаа байдаг байх.
-2013 онд Японы ЖАЙКА олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгээс хийсэн гамшгийн эрсдлийн үнэлгээгээр Улаанбаатар хот 6.5-7.5 магнитудын газар хөдлөлт болсон тохиолдолд хотын барилгын 20-50 хувь эвдэрч гэмтэн, 30-60 мянган хүн үрэгдэж, 200 орчим мянган хүн хохирох магадлалтай гэж гарсан.
Мөн мэргэжлийн байгууллагаас 2016 онд гаргасан судалгаагаар Улаанбаатар хотод байгаа барилгуудаас 29 сургууль, 46 цэцэрлэг, 30 эмнэлгийн барилга газар хөдлөлтөд тэсвэргүй болох нь тогтоогдсон.
Хамгийн сүүлийн гаргасан судалгаагаар Улаанбаатар хотын хэмжээнд 346 барилга газар хөдлөлтөд тэсвэргүй. Учир нь БНМАУ-ын сайд нарын зөвлөлийн тогтоолоор 1968 онд барилга байгууламжид газар хөдлөлтийн баллыг тооцох шийдвэр гарсан байдаг. Энэ шийдвэр нь 1970 оноос хэрэгжсэн. Тэсвэргүй гэх барилгууд дийлэнх нь 1970 оноос өмнө баригдсан байна гэсэн үг. Бид газар хөдлөлтийн эрсдлийг бууруулахын тулд олон улсын стандартын дагуу хийх, дахин төлөвлөж шинээр барих, газар хөдлөлтөд тэсвэргүй нийтийн үйлчилгээний байгууллагуудад арга хэмжээ авах шаардлагатай байна.
2013 онд Улаанбаатар хот болон түүний ойр орчимд 2130 чичирхийлэл гарсан
-Газар хөдлөлтийн давтамж нэмэгдэж байна гэдэг?
-Давтамж нэмэгдэж байна. 2000 онд АНУ-ын Засгийн газрын дэмжлэгтэйгээр газар хөдлөлтийн чичирхийллийг хэмжих нарийн мэдрэмжтэй багаж 15 ширхгийг улсын хэмжээнд суурилуулсан. Эдгээр багажийг суурилуулснаас хойш 0.1 магнитудаас эхлээд хэмжиж байна. Энэ хэмжилтээр Улаанбаатар хотын хэмжээнд газар хөдлөлтийн идэвхжил 2005-2015 онд 3-5 дахин ихэссэн. 2013 онд энэ тоо хамгийн өндөр гарсан. Тодруулбал, энэ онд Улаанбаатар хот болон түүний ойр орчимд 2130 чичирхийлэл гарсан. 2016 онд 1730, 2017 онд 1800 гаруй удаагийн чичирхийлэл болсон. Чичирхийллийн тоо олшрох тусам хүчтэй газар хөдлөлт болох ойртож байна гэсэн үг. Улаанбаатар хотод аюул учруулж болзошгүй газар хөдлөлтийн голомт ойрхон байна.
-Иргэдэд энэ чиглэлээр явуулдаг сургалтын агуулгыг өөрчилсөн гэсэн.
-Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор улсын хэмжээнд болон нийслэлийн хэмжээнд газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх байнгын ажиллагаатай зөвлөл ажиллаж байна. Салбарууд бүх дүүрэгт ажилладаг. 2017 онд батлагдсан Гамшгаас хамгаалах тухай хуулийн шинэчилсэн найруулга, Онцгой байдлын ерөнхий газрын даргын 2016 оны тушаалын дагуу иргэдэд гамшгаас хамгаалах мэдлэг олгох сургалтыг 10 цагийн агуулгатай байхаар заасан. Энэ дагуу шинэчилсэн сургалтыг орж эхлээд байна. Нийт дөрвөн удаагийн сургалтыг явуулсан.