Энэ сарын 1-ний шөнө дунд SK Telecom, KT, LG Uplus гэсэн Солонгосын тэргүүлэх гурван үүрэн холбооны компани нэгэн зэрэг 5G сүлжээг нэвтрүүлэн ажиллуулжээ.
Одоогоор тус сүлжээг зөвхөн томоохон хотуудын зарим бүсүүдээс ашиглах боломжтой бөгөөд ирэх оны гуравдугаар сард 5G сүлжээг дэмждэг утаснууд зах зээл дээр борлуулагдаж эхлэх үед цар хүрээг нь тэлэх юм байна.
Үүрэн холбооны салбарын түүхэнд тодоор бичигдэх уг үйл явдлыг тэмдэглэн SK Telecom-ын Гүйцэтгэх захирал хараахан худалдаанд гараагүй байгаа, Самсунгийн 5G-г дэмждэг ухаалаг утсаар дуудлага хийсэн бол LG Uplus Дэд ерөнхийлөгч зөөврийн компьютероороо видео дуудлага хийжээ.
Өнгөрсөн долдугаар сард Солонгосын Шинжлэх ухааны яамнаас үүрэн холбооны компаниудыг өрсөлдөх бус хамтрахыг шаардаж байсан удаатай. Тухайн үеэс хойш дээрх гурван компани хамтран ажиллаж улмаар Солонгос 5G сүлжээг нэвтрүүлж, ажиллуулсан анхны улс боллоо.
Эх сурвалж: www.mobileworldlive.com