“Их Засаг” олон улсын их сургуулиас санаачлан “Их Монголын Хүчтэн Дэвжээ”-тэй хамтран зохион байгуулж буй “Сумын заануудын багийн халз барилдаан” энэ Лхагва гарагт “Их Засаг” ОУИС-ийн спорт танхимд болно.
Тус барилдаанд “Их Засаг” ОУИС-д бэлтгэл сургуулиа базаадаг болон тус сургуулийн оюутнуудаас бүрдсэн баг Өвөрхангай аймгийн “Их Монголын Хүчтэн Дэвжээ”-ний багтай хүч сорих юм. Баг тус бүр зургаа, зургаа гишүүнтэй. Мөн сэлгээний нэг бөхтэй байна. Багийн гишүүд эсрэг багийн бүх гишүүдтэй барилдах бөгөөд давааны нийлбэр дүнгээр ялагчийг тодруулна.
Энэ төрлийн барилдааныг “Их Монголын Хүчтэн Дэвжээ” удаа дараа санаачлан зохион байгуулсан бөгөөд одоогоор ялагдаагүй байгаа билээ. Тэдний энэ удаагийн өрсөлдөгчид нь Увсын Б.Сэр-Од, Ц.Мөнх-Эрдэнэ, Г.Эрдэнэтогтох, Э.Билгүүн, Д.Гэгээнбилэг, Хэнтийн Д.Цэрэнням, Өмнөговийн А.Баяртогтох нарын “чанга” бөхчүүд юм.
Т.Түмэндэмбэрэл