Жил жилийн өдийд л гадаад паспорт авах гэсэн иргэдийн хөлд Улсын бүртгэлийн ерөнхий газар ачаалалд дарагддаг. Энэ жил ч тус газар нэлээд ачаалалтай байна. Мөн УБЕГ-ын Гадаадад зорчих эрхийн бүртгэлийн хэлтэс зэргэлдээх гуравдугаар байранд нүүж орсны улмаас заалны зай, багтаамжийн хувьд харьцангуй багассан нь ачаалал ихэсхэд нөлөөлсөн байна.
УБЕГ-т шинээр гадаад паспорт захиалах 800-900 хүн, хугацаа нь дууссан гадаад паспортоо сунгуулах гэж 1200-1300 хүн ханджээ. Багадаа л гэхэд тэд өдөрт нийт 2000 гаруй хүнд үйлчилж байна гэсэн үг. Тиймээс Гадаадад зорчих эрхийн бүртгэлийн хэлтэсээс иргэдийн материал хүлээн авах цонхны тоогоо нэмсэн байна.Тодруулбал, урьд нь зургаан цонх ажиллаж байсан бол энэ тоог дөрвөөр нэмжээ.
Түүнчлэн манайханы тэсвэргүй зантайг ч хэлэх үү дарааллаа булаацалдан маргалдах, зодолдох, бүүр цаашлаад цонх шил хагалах явдал УБЕГ-т өдөр алгасахгүй гарах нь бий. Иймээс тус хэлтсээс Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэст хандаж хамгаалалтад гарч өгөхийг хүсчээ.
Цагдаагийн тусламж хүссэн гэхээр гадаад паспорт авахын тулд ямар "дажин" тэнд өрнөж байгаа нь ч тодорхой юм. Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэс уг хүсэлтийг хүлээн авч долдугаар сарын 19-нээс эхлэн өдөр бүр хоёр цагдаа гадаад паспорт захиалах, олгох тасгуудын хамгаалалтанд гарч эхэлжээ.
ДӨРВӨН ДҮҮРЭГТ ГАДААД ПАСПОРТ ЗАХИАЛЖ БОЛНО
Энэ жилээс эхлэн УБЕГ-аас ачааллыг бууруулах зорилгоор гадаад паспорт захиалга, мэдээлэл лавлагаа, архив гээд бүх төрлийн үйлчилгээ дүүрэг бүрт явуулж эхэлсэн байна. Тодруулбал, нийслэлийн хэмжээнд нийт дөрвөн дүүрэгт гадаад паспортын энгийн захиалга авч байна. Үүнд, Баянзүрх, Баянгол, Сонгинохайрхан, Чингэлтэй дүүргүүдэд УБЕГ-ын ажилчид ажиллаж байгаа аж. Ийнхүү дүүргүүдэд энэ үйлчилгээг нэвтрүүлснээр ачаалал харьцангуй багасчээ.
Ийнхүү ачаалал ихтэй байгаа нь манай иргэд бүх зүйлийг цагт нь тулгаж амжуулдагтай холбоотой гэх. Түүнчлэн дүүргүүдэд зөвхөн энгийнээр захиалга авч байгаа тул төв байранд урт дараалал үүсэх болжээ.
Харин дүүргүүдэд ачаалалгүй байгаа гэж хэлж болно. Хамгийн их хүн үйлчлүүлсэн үед ажлын тав хоногт 20-30 хүн гадаад паспорт захиалдаг байна.
ГАДААД ПАСПОРТ ЗАХИАЛАХАД БҮРДҮҮЛЭХ БИЧИГ БАРИМТ
Тухайн иргэн иргэний үнэмлэх, гурван хувь зураг, мөн хураамж төлсөн баримтыг хавсаргахад л хангалттай юм байна. Мөн паспорт сунгуулах тохиолдолд гадаад паспорт, хураамж төлсөн баримт, иргэний үнэмлэх шаардлагатай аж. Төв аймгийн иргэн Л.Наранцэцэг "Би эмчилгээ хийлгэхээр гадаад явах гэж байна. Санасныг бодоход бүрдүүлэх бичиг баримт нь цөөн юм байна. Олон ажилтан зэрэг үйлчилж байгаа болохоор нэг их удаан дугаарлахгүй гэж найдаж байна" гэв.
ГАДААД ПАСПОРТ ЗАХИАЛАХАД 22600-32500 ТӨГРӨГ ТӨЛНӨ
Гадаад паспортыг энгийн болон яаралтайгаар гэсэн хоёр төрлөөр захиалж болох аж. Энгийнээр захиалбал ажлын арав хоногт, яаралтайгаар бол ажлын гурав хоног дотор амжиж таны гадаад паспорт бэлэн болох нь. Мөн яаралтайгаар захиалбал нэмэлт 10 мянган төгрөгийн төлбөртэй. Үнийн хувьд гадаад паспортыг нэг жилийн хугацаатайгаар, энгийнээр захиалбал 22600 төгрөг, яаралтай гэвэл 32600. Харин таван жилийн хугацаатайгаар захиалбал 32500 төгрөг. Мөн адил гурав хоногийн дотор паспортоо авах шаардлагатай бол нэмж 10 мянган төгрөг төлнө.
Харин гадаад паспортыг нэгээс таван жилийн хугацаатайгаар сунгадаг юм байна. Тодруулбал, нэг жилээр сунгуулахад 4500, хоёр жил бол 6500, гурван жилээр 8500, дөрвөн жилээр10500, таван жилээр бол 12500 төгрөг төлж сунгуулдаг ажээ.
ХАЯЖ, ҮРЭГДҮҮЛБЭЛ ТОРГУУЛЬ ТӨЛНӨ
2002 оноос эхлэн авсан гадаад паспортоо хаяж гээсэн тохиолдолд торгууль төлнө. Энэ тохиолдолд Бүртгэлийн хяналтын улсын байцаагчид Захиргааны хариуцлагын тухай хуульд заасны дагуу хугацаанаас хамааран 10-40 мянган төгрөгөөр торгодог юм байна.
Гадаад паспортоо үрэгдүүлж дахин захиалахад торгуулиас гадна, шинээр паспорт захиалах төлбөрийг нэмж төлнө. Харин гадаад паспортын хугацаа дууссан, 2002 оноос өмнөх паспортыг торгууль төлөхгүйгээр дахин захиалах боломжтой гэнэ.
Л.Хишиг