Өндөр хөгжилтэй орон гэж хүнээ тэгээд судалгаа, шинжилгээгээ хөгжүүлсэн улсыг л хэлэх бололтой. Манайд үер буудаг, гал түймэр гардаг, заримдаа газар хөдлөлт мэдрэгддэг. Японд эдгээр байгалийн үзэгдэл болдог, бүр илүү олон давтамжтай, хохирол ихтэй гамшиг тохиолдох нь цөөнгүй.
Биднээс ялгаатай нь тэд аливаа гамшгаас урьдчилан сэргийлэх арга, туршлагатай, техник технологитой, судалгаа шинжилгээтэй юм. Өөрөөр хэлбэл, учирч болох эрсдэлийг олон талаас нь үргэлж тооцоолж, урьдчилан сэргийлж, азад найдах биш аливаа эрсдэлд байнгын бэлтгэлтэй амьдарч байна.
Сүүлийн жилүүдэд биднийг хүчин мөхөстөхөд (Монгол хэлний их тайлбар толь: Чадал хүрэхгүй болох) хүргэж буй байгалийн гамшгуудыг тэд хэрхэн даван туулж, урьдчилан сэргийлж байна вэ?
-Япон Улсаас бэлтгэв-
Монгол Улс, Улаанбаатар хот, 2022.08.05: Улаанбаатар орчимд хүчтэй аадар бороо орсон. Борооны улмаас үер бууж олон хүн эд хөрөнгөөрөө хохирч, автомашинтайгаа урсав. Улмаар 10 сартай хүүхэд үерийн усанд урсан нас барсан бол, үерт өртсөн байршилд хоёр иргэн цахилгаанд цохиулан амиа алдсан тухай мэдээлж байв. Бидэнд үүнээс урьдчилан сэргийлэх боломж байсан уу?
Япон Улс, Ибараки муж, Цукуба хот, 2023.03.26: Цукуба бол Японы шинжлэх ухааны хот юм. Сонирхуулахад, энэ хотод амьдардаг дөрвөн хүн тутмын 1 нь докторын зэрэгтэй гэнэ. Энд өндөр шалгуур давсан, дэлхийн олон орны оюутнууд суралцдаг Цукубагийн их сургууль, Японы сансар судлалын JAXA төв, Японы үндэсний судалгаа, гамшгаас урьдчилан сэргийлэх шинжлэх ухаан, технологийн хүрээлэн (NIED) зэрэг улсын хөгжилд үнэтэй хувь нэмэртэй сургууль, судалгаа, шинжилгээний байгууллагууд байрлана.
NIED бол Японыг аливаа сүйрлээс аврахын тулд өдөр бүр судалгаа хийж, гамшигт тэсвэртэй нийгмийг бүтээхийг эрмэлздэг эрдэмтэн, судлаачдын баг.
NIED бол товчхондоо Японыг аливаа сүйрлээс аврахын тулд өдөр бүр судалгаа хийж, гамшигт тэсвэртэй нийгмийг бүтээхийг үргэлж эрмэлздэг эрдэмтэн, судлаачдын баг юм. Энд газар хөдлөлт, цунами, галт уул, хүчтэй салхи, аадар бороо, цасан шуурга, үер, хөрсний нуралт, гулгалт гээд байж болох бүхий л байгалийн гамшгийн эрсдэлийг судалж байна.
Тухайлбал, борооны загварчлалын дэлхийн хамгийн том төхөөрөмж энд бий. Энэ нь ойролцоогоор 300 мм/цагт орох хур тунадсыг цуглуулж, 10 минутын хугацаанд учруулж болох эрсдэлийг тооцдог байна. Мөн цас, цасан шуурга, цасны нурангийг судлахаар зохиомлоор цас оруулж ч болно. Энэхүү төхөөрөмжүүдийг төрийн болон хувийн хэвшлийн компаниуд нисгэгчгүй онгоц, автомат жолоодлогын технологийг баталгаажуулах туршилтад ч ашигладаг аж.
Япончууд энэ мэтчилэн учирч болох эрсдэлийг илүү сайн таамаглаж, илүү ухаалгаар тооцоолж урьдчилан сэргийлэх технологи, стратегийг байнга боловсруулж гамшгийн үед бэлтгэж, хариу арга хэмжээ авч байна.
Монгол Улс, Дундговь аймаг, 2024-03-27: Монгол Улсад хамгийн сүүлд Дундговь аймгийн Өлзийт сумын төвөөс баруун хойд зүгт 3.8 магнитудын хүчтэй газар хөдлөл болжээ (Эх сурвалж: ШУА-ийн Одон орон, геофизикийн хүрээлэн).
Манай Улсад газар хөдлөлтийн давтамж, чичирхийллийн хүч харьцангуй бага ч сүүлийн жилүүдэд идэвхжил нэмэгдэж буйг албаныхан анхааруулсаар байгаа. Улмаар нийслэл хот орчмын газар хөдлөлтийн 6 хагаралд 6.6-7.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт болоход хамгийн багадаа барилга байгууламжийн 47.8 хувь нурж 40.000-60.000 хүн өртөх эрсдэлтэй гэсэн судалгааг танилцуулж байв.
Энэ мэтчилэн хүчтэй газар хөдлөлт болбол учирч болох эрсдэлийг мэдээлдэг ч, урьдчилан сэргийлэх чиглэлд, барилга, байшингаа газар хөдлөлтөд тэсвэртэй барихад анхаарч чадаж байгаа юу?
Япон Улс, Ибараки муж, Цукуба хот, 2023.03.26: Япон Улсад 5 баллын газар хөдлөлтөд нурах барилга төдийлөн байхгүй гэнэ. 2000-аад оноос өмнө баригдсан хуучин барилгууд л нурах эрсдэлтэй бол сүүлийн үеийн барилгуудыг бүгдийг нарийвчилсан судалгаанд үндэслэн, газар хөдлөлтөд тэсвэртэй эсэхийг шалгасны дараа барьж байна.
Чулуулгийн гинжин урвал, физик, механик шинж чанар, төлөв байдалд туршилт хийх дэлхийн хамгийн том төхөөрөмжийг бүтээжээ.
Тухайлбал, барилгын газар хөдлөлтөд тэсвэртэй эсэхийг шалгах дэлхийн хамгийн том туршилтын байгууламж (20м х 15м чичирхийллийн тавцан) дээр дурдсан Японы Үндэсний судалгаа, шинжилгээ хүрээлэн (NIED)-д бий. Үүнийг E-Defense гэж нэрлэдэг бөгөөд уг туршилтын барилга нь ойролцоогоор 5200 м² талбайтай.
Япончууд E-Defense-ийг 2005 онд угсарч дуусаж, ашиглалтад оруулснаас хойш өнөөг хүртэл 120 гаруй туршилт хийжээ.
Хамгийн сүүлд бас нэгэн дэвшилтэт технологи нэвтрүүлсэн нь байгалийнхтай ойролцоо хэмжээтэй газар хөдлөлтийн чичирхийллийг үүсгэж чулуулгийн гинжин урвал, физик, механик шинж чанар, төлөв байдалд туршилт хийх дэлхийн хамгийн том төхөөрөмжийг бүтээжээ. Энэ төхөөрөмжийг зохион бүтээх ажил 2023 оны 9 дүгээр сард дуусаж, газар хөдлөлт, цунамийн үеийн хохирлыг бууруулах туршилт хийж эхэлсэн байна. Туршилтын төхөөрөмж нь 13.4 метр өргөн, 4 метр гүн, 5.9 метр өндөр, нийт 200 тонн жинтэй. Үйлдвэрлэлийн өртөг нь ойролцоогоор 400 сая иен аж.
Туршилтын төхөөрөмжийг угсарч буй үйл явцыг дараах бичлэгээс үзэж сонирхох боломжтой. (Бичлэгийн эх сурвалж: NIED)
Монгол Улс, Улаанбаатар хот, 2024.01.24: Шингэрүүлсэн хий тээвэрлэж явсан автомашин осолдов. Ослын улмаас автомашинд ачсан хий дэлбэрэн гал гарч олон хүн эрүүл мэнд, эд хөрөнгө, амь насаараа хохиров. Энэ үеэр нөхрийнхөө амийг алдсан иргэн “Тэр автомашинд юу тээвэрлэж яваагаа, гал алдвал ямар аюул болохыг, хамгийн сайн мэдэж байсан хүн бол жолооч нь. Гэтэл өөрөө л ганцаараа хамгийн түрүүнд аюулгүй газар холдчихсон байсан. Тэр жолооч сэрэмжлүүлээд машин, тэргээ орхиод бушуухан зугт гэсэн бол...” хэмээн харамссан. Жолооч бусдад мэдэгдэж, мэдээлэх боломж байсан уу?
Япон Улс, Хойд дүүргийн Гамшгаас сэргийлэх төв, 2024.03.24: Японд хэрэв түймэр дэгдсэн тохиолдолд “Гал гарч байна, гал гарч байна” гэж эргэн тойрон, ойр орчмын бүх хүнд дуулдахаар чангаар хашхирч мэдэгдэх ёстой гэж заадаг юм байна. Энэ чимээнээр гэртээ гал унтраагууртай хүмүүс гүйн гарч ирж тусална. Мөн зарим нь цаг алдалгүй гал түймрийн дуудлага өгнө. Тиймээс гал гарвал бусад хүнд мэдээлэх нь хамгийн чухал гэж зааж байна.
Гал өвдгөөс дээш давсан хэмжээтэй байвал тэр газрыг яаралтай орхиж, аюулгүй газар руу зугт.
Гэхдээ гал өвдгөөс дээш давсан хэмжээтэй байвал тэр газрыг яаралтай орхиж, аюулгүй газар руу зугт. Учир нь ийм хэмжээний галыг тусгай тоног төхөөрөмжтэй, гамшгаас сэргийлэх мэргэжлийн хүмүүс ирээд ч унтрааж чадахгүй тул хэн ч бай амиа хамгаалах нь хамгаас чухал гэж зөвлөв.
Японд айл бүрд гал унтраагуур заавал байх ёстой. Байгаа үгүйг хоёр сар тутамд албаны хүмүүс ирж шалгадаг гэнэ. Мөн түүнийг хэрхэн хэрэглэхийг бага сургуульд байхаас нь эхлээд хүүхэд бүрд нэгд, нэгэнгүй заадаг юм байна. Харин манайд гал унтраагуур айл бүрд байхгүй, албан байгууллагуудад л бий. Гал гарсан үед түүнийг хэрэглэх аргыг мэдэх хүн магадгүй олон биш байж болох юм. (Эхлээд тагийг татаж онгойлгоно, дараа нь гал руу чиглүүлнэ. Ингээд крантыг шахаж, усыг шүршинэ).
Монгол Улс, Улаанбаатар хот, 2024.03.28: Засгийн газраас тогтоол баталж жил бүрийн гуравдугаар сарын сүүлийн долоо хоногийн пүрэв гарагт 16:00 цагаас олон нийт, ард иргэдийг хамарсан газар хөдлөлтийн аюулаас урьдчилан сэргийлэх дадлага сургуулийг зохион байгуулдаг болсон. Монголчууд ингэж газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх дадлага хийж, мэдлэг, ойлголтоо нэмэгдүүлж, эрсдэлийг даван туулах бэлтгэл базааж байна. Гэхдээ бид азаар газар хөдлөлт, цунамийн аюулаас хол улсад амьдардаг тул энэ сургуулилалтад төдийлөн ач холбогдол өгдөггүй хүмүүс бий.
Япон Улс, Токио хот, Гамшгаас урьдчилан сэргийлэх туршлага судлах байгууламж, 2024.03.24: Энд цунами, газар хөдлөлтийн үеийн нөхцөл байдлыг зохиомлоор бүтээсэн байгууламж бий. Япончууд гэр бүлээрээ болон сургуулийн сурагчид ангиараа, найз нөхдөөрөө энд ирж цунами, газар хөдлөлтийн улмаас үүсдэг нөхцөлийг бодитоор мэдэрч, гамшгийн дараах 72 цагт амьд үлдэх аргад суралцаж, туршлага судалдаг юм байна.
Одоогоос 13 жилийн өмнө буюу 2011 оны гуравдугаар сарын 11-нд Японд цагаар 14:46 цагт болсон 9 баллын хүчтэй газар хөдлөлтийн үеийн нөхцөлийг дүрсэлжээ.
Тэнд гамшигт нэрвэгдсэн бүс нутаг, гамшигт нэрвэгдсэн хүмүүсийг нүүлгэн шилжүүлсэн түр хоргодох байрны нөхцөлийг, бараа бүтээгдэхүүнийг хэрхэн хуваарилж буйг, ариун цэврийн байгууламжийг хэрхэн шийдсэнийг, эмнэлгийн ажилчид хэрхэн тусламж үзүүлж буй зэргийг харуулсан үзмэр бий.
Ингэхдээ одоогоос 13 жилийн өмнө буюу 2011 оны гуравдугаар сарын 11-нд Японд цагаар 14:46 цагт болсон 9 баллын хүчтэй газар хөдлөлтийн үеийн нөхцөлийг дүрсэлжээ. Дүрэлзэн асах гал түймэр, нурсан байшин, тэр дороос “авраарай” гэж орилох дуу чимээ гээд бүгдийг бодит мэт бий болгосон байв. Мөн Токиогийн нийслэлд болсон газар хөдлөлтөөс сэдэвлэн аниме бүтээжээ.
Энэхүү танилцах аяллын төгсгөлд хүүхдүүд өөрийнхөө болон бусдын сайн сайхны төлөө санаж явахад хэрэгтэй байнгын бэлтгэлийн тухай ойлголттой болно. Ингээд гамшгийн дараах 72 цагт өөр өөр амьдралын хэв маяг, хэрэгцээ шаардлагатай хүмүүстэй дасан, зохицож амьдрах аргад суралцдаг юм байна. Энэ байгууламж нь үнэ төлбөргүй бөгөөд олуулаа үйлчлүүлэх бол урьдчилан цаг авахад л болох аж.
Бид одоохондоо Япончуудын “дэлхийн хамгийн том” гэх тодотголтой туршилтын төхөөрөмжүүдийг нутагшуулж чаддаггүй юм гэхэд өдөр, тутмын амьдралдаа хэвшүүлж болох, тэднээс сурах дадлууд байна.
Тухайлбал, Монголд албан байгууллагад л бэлэг, тэмдэг төдий байрлуулдаг гал унтраагуурыг айл бүр гэртээ байлгаж, түүнийг хэрхэн хэрэглэхийг тэр айлын хүн бүр мэддэг болчихвол энэ нь өнөөдөртөө манай улсад гамшгаас урьдчилан сэргийлэх хамгийн бодитой үр дүнтэй хариу арга хэмжээ болно.
Монгол, Япон Улс хооронд дипломат харилцаа тогтоогоод даруй 50 жилийн хугацаа өнгөрч байна. 2022 онд 50 жилийн ой тохиосон бөгөөд энэ үеэр хоёр улс хүүхэд, залуусаараа дамжуулан харилцаагаа өргөжүүлэх чиглэлд хамтран ажиллах бичигт гарын үсэг зуржээ. Үүний үр дүнд хүүхэд, залуус Япон Улстай танилцах аялалд явах боломжтой болов.
Эхний 32 хүний бүрэлдэхүүнтэй баг Токио, Цукуба, Минаками хотоор аялаад ирлээ. Энэ багт багтах завшаан олдож, Япончуудын мод тарьж байгаль орчноо хайрлан, хамгаалж буй арга туршлага, гамшгаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанаас суралцсан юм. Энэхүү хөтөлбөрийг 110 жилийн түүхтэй, Японы аялал жуулчлалын ууган компани JTB групп зохион байгууллаа.
Үргэлжлэл бий...