Прокурорын байгууллага энэ сарын 8-12-ны өдрүүдэд гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдэгдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар байгууллага, албан тушаалтанд 5 мэдэгдэл бичсэн байна. Тухайлбал:
- Нийслэлийн прокурорын газраас Хил хамгаалах ерөнхий газрын харьяа Хилийн цэргийн 0131 дүгээр ангийн алба хаагчид нүүрс ачсан 23 тээврийн хэрэгслийг Улсын хилээр нэвтрүүлэх бүртгэл хийлгүй нэвтрүүлж, хахууль авсан хэрэгт холбогдуулан гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх сургалтыг алба хаагчдад явуулах, удирдах албан тушаалтнуудын хяналтыг сайжруулах талаар арга хэмжээ авах талаар Хил хамгаалах ерөнхий газрын Хилийн цэргийн Командлагчид;
- Иргэн Ц.Б нь хорооны өрхийн эмчийг хуурч “морфин” гэх мансууруулах бодисын агууламжтай эмийн жор бичүүлж авсан гэх хэрэгт холбогдуулан цаашид энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, эмч сувилагч нарт сургалт, мэдээлэл өгөх зэрэг арга хэмжээ авч ажиллахыг Чингэлтэй дүүргийн хорооны өрхийн эмнэлгүүдэд,
- Баянгол дүүргийн прокурорын газраас иргэн Ч.З нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хамтран амьдрагчийнхаа амь насыг хохироосон гэх хэрэгт холбогдуулан Эрүүгийн болон Зөрчлийн тухай хууль, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль, Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийг иргэдэд сурталчлах, яриа таниулгыг тус прокурорын газартай хамтран үе шаттайгаар зохион байгуулах талаар Баянгол дүүргийн 11 дүгээр хорооны Засаг даргад тус тус мэдэгдэл бичиж хүргүүлсэн байна.