"Apple"-ийн "FineWoven" гэж нэрлээд буй материал нь барихад гулгамтгай гадаргатай тул хэрэглэгчдэд төдийлөн таалагдаагүй байна.
"Apple" компани энэ сарын эхээр гар утасны гэр, ухаалаг цагны оосорт ашиглах шинэ материалаа танилцуулахдаа савхийг орлох шинэлэг бүтээгдэхүүн хэмээн тодорхойлж, "үл мэдэг гялалзахын сацуу хүрэхэд зөөлөн, илэг мэт мэдрэгдэнэ" гэж байв. Гэхдээ хэрэглэгчид, шүүмжлэгчдэд үнэндээ тэгж мэдрэгдээгүй байна.
"Apple"-ийн "FineWoven" гэж нэрлээд буй материал нь зураас, толбо тогтохдоо амархан, мөн барихад гулгамтгай гадаргатай тул хэрэглэгчдэд төдийлөн таалагдаагүй байна. Ингэснээр "Apple"-ийн бүтээгдэхүүнийг нүүрстөрөгчийн ялгаралгүй болгох сайтар бодож төлөвлөсөн ажил нь тус компанийн 2023 оны хамгийн том бүтэлгүйтлүүдийн нэг болох эрсдэлд оржээ.
"Apple"-ийн танилцуулснаар "FineWoven" бол 68 хувь нь хэрэглээний дараах дахин боловсруулсан материалаас бүтсэн цоо шинэ төрлийн материал бөгөөд нийт бүтээгдэхүүндээ савхин эдлэлийн хэрэглээг халах тус компанийн зорилтын нэг хэсэг аж. Хэдий тийм боловч "FineWoven" нь "Apple"-ийн үнэнч хэрэглэгчид, анхны худалдан авагчдын таашаалд нийцэх эхний саадаа давж чадаагүй байна.
Үүнээс гадна дээрх бүтээгдэхүүн нь 59 ам.доллар буюу "Apple"-ийн борлуулдаг хуванцар, силикон материалтай гар утасны гэрээс 10 ам.доллароор илүү үнээр зарагдаж байгаа ажээ.
Б.Бат-Очир