Манай улсад БНХАУ-аас “Нэг бүс нэг зам” санаачилгыг дэвшүүлэн хэрэгжүүлснээр 10 жилийн ой энэ жил тохиож буй. Энэ хүрээнд Монгол, Хятадын найрамдлын нийгэмлэгээс санаачлан “Нэг бүс нэг зам” буюу Монгол улсын хэтийн төлөв эрдэм шинжилгээний хурлыг зохион байгуулж байна.
Тус хурлаар өнгөрсөн 10 жилд Монгол-Хятадын харилцаанд гарсан
- Ололт амжилт,
- Тулгамдсан асуудлуудыг хэрхэн туулсан замнал,
- Өнөөгийн байдал,
- Хэтийн төлөвийн талаар хоёр улсын эрдэмтэн судлаачид эрдэм шинжилгээний хэлэлцүүлэг өрнүүлэх юм.
“Нэг бүс нэг зам” санаачилгын хүрээнд манай улсад хийж буй хамгийн ойрын төсөл бол Улаанбаатар хотын төв цэвэрлэх байгууламжийн шинэ бүтээн байгуулалт аж. Тус төсөл 2028 онд дуусах төлөвлөгөөтэй.
Монгол, Хятадын найрамдлын нийгэмлэгийн тэргүүн, Онц бөгөөд бүрэн эрхт элчин Г.Батсүх “Өнөөдрийн эрдэм шинжилгээний бага хурлыг Монгол, Хятадын найрамдлын 7 хоногийг угтан зохион байгуулж байна.
Хоёр улсын харилцаа өргөжин хөгжсөн хамгийн таатай цаг үедээ явж байна. Энэ үед өнөөдрийн хурал болж байгаа нь зөв цагаа оллоо. Ялангуяа Хятад улс “Нэг бүс нэг зам” санаачилгынхаа 10 жилийн ойг дотооддоо өргөн тэмдэглэж байгаа.
Мөн 11 дүгээр сард Хятадад тус санаачилгын 10 жилийн дээд хэмжээний уулзалт болно. Үүнд манай улс болон хөрш орнуудын төрийн тэргүүнүүд хуран цуглаж, хэлэлцэнэ.
Манай улсын 2050 оныг хүртэлх хөгжлийн стратегийн бодлого, эдийн засгийн шинэчлэлийн бодлогыг хөрш орны санаачилсан энэхүү том төслийн үр дүнгээс хүртэхээр уялдуулж, өгөөж авах талаар эрдэмтэд маань өнөөдөр хуралдаж байна. Тухайлбал манай улсын урдаа барих Хятад судлаач, олон улс судлаач эрдэмтэд ирж илтгэл тавьж буй. Түүнчлэн БНХАУ-ын гадаад харилцааны яамны олон улс, судлалын хүрээлэнгийн удирдлагууд оролцож байгаагаараа онцлог.
Энэ том төслийг Монголын "Талын зам" төсөлтэй уялдуулах нь их чухал" гэв.
Монгол, Хятадын найрамдлын нийгэмлэгийн дэд тэргүүн Д.Энхтуяа “Хоёр улсын харилцаа түүхэндээ хамгийн таатай үедээ явж байна хэмээн судлаачид хурлын үеэр дүгнэн хэлж байна. Мэдээж дандаа ийм сайхан харилцаатай яваагүй. Тиймээс одоогийн харилцаагаа улам хөгжүүлж, бэхжүүлэхэд ардын дипломатын харилцаа болон соёл, хүмүүнлэгийн харилцаа маш чухал үүрэг гүйцэтгэдэг. Өнөөдрийн эрдэм шинжилгээний хурлыг үүний нэгэн илрэл гэж үзэж байна.
Энэ санаачилгын гол санаа нь хамтдаа хөгжиж, хамтдаа хожих юм. Иймд хурдан галт тэргэнд хамт сууж, хөгжлийг Монгол Улсдаа авч ирье гэсэн концепц бол манай төрийн бодлогод суусан.
“Нэг бүс нэг зам” санаачилгад нэгдсэнээр манай улсад олон бүтээн байгуулалт босож байна. Тухайлбал гүүр, хурдны зам байгуулсны зэрэгцээ боомтууд сэргэж байна. Ялангуяа сүүлийн 2-3 жилд буюу ковид-19 цар тахлын дараах боомтын сэргэлтэд “Нэг бүс нэг зам” санаачилга холбоотой. Мөн Хятадын буцалтгүй тусламжаар 1080 айлын орон сууцыг гэр хорооллын дахин төлөвлөлтийн бодлоготой уялдуулан бүтээж байна. Энэ бол хоёр улсын иж бүрэн түншлэлийн харилцаанд үүсэж байгаа том бүтээн байгуулалт. Эдгээр ажлууд манай улсын эдийн засагт үнэтэй хувь нэмэр оруулна" гэлээ.
Эрдэм шинжилгээний хурлаар дараах сэдвээр илтгэл танилцуулна.
- Монгол, Хятадын улс төрийн харилцаа
- БНХАУ-ын хөрш орны бодлого ба Монгол улс
- Монгол, Хятадын худалдаа, эдийн засгийн харилцаа
- Монгол, Хятадын нийгэм хүмүүнлэгийн харилцаа ба хамтын ажиллагаа
- Эдийн засгийн коридорууд дахь ногоон хөгжлийн асуудал
- Монгол, Хятад, Оросын эдийн засгийн коридор ба гурван талт хамтын ажиллагааны механизм
- “Нэг бүс нэг зам” санаачилга ба Монгол улс: Шинжээчдийн судалгааны үр дүн хэмээх сэдвийн хүрээнд илтгэл танилцуулж, оролцогчид санал хэлэлцэх юм.