“Алсын хараа - 2050”, Засгийн газрын 2020 – 2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт олон улсад өрсөлдөх чадвар бүхий үндэсний шинжлэх ухаан, технологи, инновацыг хөгжүүлэх замаар эдийн засгийн тэргүүлэх зорилт тавьж, "Цахим Үндэстэн" болох уриалгыг дэвшүүлсэн билээ.
Энэ хүрээнд ирээдүйд шаардагдах мэдээллийн технологийн салбарын эрэлтийг хангах, боловсон хүчнийг бэлдэхийн тулд олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн Pearson BTEC international IT level 3 хөтөлбөрийг төрийн өмчит таван политехник коллеж, нэг хувийн политехник коллеж, нэг хувийн дунд сургуульд нэвтрүүллээ. Тодруулбал,
- Ражив Гандийн Нэрэмжит Үйлдвэрлэл Урлалын Политехник Коллеж
- Хөвсгөл аймаг дахь Политехник коллеж
- Ховд Хөгжил Политехник Коллеж
- Дорнод Политехник коллеж
- Өмнөговь Политехник Коллеж
- Техник Технологийн Политехник Коллеж
- Olonlog EXE School of Ulaanbaatar дунд сургуулиуд өнгөрсөн баасан гарагт мэргэжлийн боловсролын олон улсын мэдээллийн технологийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх төвийн эрхийн сертификатаа гардан авлаа.

Мэргэжлийн боловсролын олон улсын мэдээллийн технологийн хөтөлбөр (Pearson BTEC International IT Level 3 )нь дэлхийн 70 гаруй улсын Засгийн газар, нэр хүнд бүхий Мэргэжлийн холбоод, ажил олгогчид болон 300 гаруй их, дээд сургуулиар хүлээн зөвшөөрөгдсөн бөгөөд ажил олгогчдын хайж буй мэдлэг, ур чадварыг ажлын байрны бодит нөхцөл байдалтай уялдуулан чанарын өндөр түвшинд суралцагчдад олгодог гэдгээрээ давуу талтай. Тус хөтөлбөрөөр жил бүр нэг сая суралцагч төгсөж байна.
Pearson BTEC хөтөлбөрийн төгсөгчид үндэсний болон олон улсын мэргэжлийн дипломтой төгсөх бөгөөд ажлын байранд шууд гаран ажиллах эсвэл дотоодын болон гадаадын их, дээд сургуульд үргэлжлүүлэн суралцах боломжтой болох юм.