“Урт цагаан” үйлчилгээний байгууламжийг 1958 онд барьжээ. Хоршоологчдын холбооны хөрөнгөөр баригдсан эл барилгыг 1999 онд УИХ-ын 29 дүгээр тогтоолоор нийслэлийн өмч болгосон. Өдгөө 65 настай энэ барилгын хана, туургыг хүчитгэж, засварлаагүй, аюулгүйн нөхцөл алдагдсан ч иргэдэд ахуйн үйлчилгээ үзүүлсээр байна.
2010 онд тус барилгыг буулгах тухай мэдээлэл олон нийтэд хүрч эхэлсэн юм. Ашиглалтын шаардлага хангаагүй, газар хөдлөлтөд тэсвэргүй тул буулгаж шинээр барилга барих шаардлагатай хэмээн тухайн үеийн Нийслэлийн мэргэжлийн хяналтын улсын байцаагчид дүгнэсэн юм. Гэсэн ч ямар нэгэн арга хэмжээ авалгүй хэвээр үлдээжээ. Түүнээс арван жилийн дараа буюу 2020 онд дахин тус барилгын чанар, ашиглалттай холбоотой асуудлууд сөхөгдөв.
ЭРГЭН САНАЯ
Иргэдийн аюулгүй ажиллах нөхцөл, эрүүл ахуйн шаардлага хангаагүй гэх мэргэжлийн байгууллагын дүгнэлтийг үндэслэн үйл ажиллагааг нь зогсоох тухай Нийслэлийн засаг даргын 2020 оны А/216 дугаар захирамж гаргажээ. Захирамжийн дагуу барилгын ус, дулааныг хязгаарласан юм.
Ингээд эрсдэлээс урьдчилан сэргийлж, түрээсийн гэрээг сунгахгүй байх, түрээслэгч нартай төлбөр тооцоо нийлж баталгаажуулах, шүүхийн маргаантай асуудлыг шийдвэрлүүлэх ажил эхлүүлсэн байна.
Мөн 2020 оны дөрөвдүгээр сард Нийслэлийн Засаг даргын А/520 дугаар захирамжийн “Урт цагаан” үйлчилгээний төв барилгыг дахин төлөвлөх ажлын концепц, зураг төсөл боловсруулах уралдаан зарласан.
НИТХ-аас төсөл шалгаруулах ажлын хэсэг гарч, уралдааны саналыг нийтэд нээлттэйгээр явуулж, байв. Зураг төслийн уралдаан нийт 30 сая төгрөгийн шагналын сантай бөгөөд гадаад, дотоодын нийт 28 багийн бүтээл өрсөлдсөн. Тус уралдааны журмын дагуу эхний гурван байрт шагнал гардуулжээ. Бусад зураг төслийг эндээс харна уу.
Тэргүүн байрт “Эм Жи Эл И Эн Си” ХХК-ийн ирүүлсэн бүтээл 89,4 оноогоор шалгарчээ. Тус бүтээлийн гол үзэл баримтлал нь анхны машингүй гудамж байхаар төлөвлөж, “Урт цагаан” нэрийг авч үлдэх байв. Улаанбаатарын гурван үе /Урьд, орчин үе, нэн орчин үе/-ийг хуваан авч, эдгээрийг барилгадаа шингээж, үндсэн барилгын зориулалтыг алдагдуулахгүйгээр залуусын нийгмийн оролцоог дэмжин, залуучуудын төв болгох зорилготой байжээ.
Нийт долоон давхар бүхий 32500 м2 талбайн хэмжээтэй, оффис, үйлчилгээ, үзвэрийн зориулалттай, автомашины зогсоолтой, 6710 м2 тохижилттой цогцолбор төв байхаар төлөвлөсөн байна.
Үүний дараа 2020 оны долоодугаар сарын 21-ны шөнө Урт цагааны баруун жигүүрийн корпусыг нураав. Гэсэн ч барилгад талбай түрээслэгчид эсэргүүцэж, нэмж нураагаагүй байна. Товчхондоо эл шалтгааны улмаас одоог хүртэл шинэ төсөл хэрэгждэггүй байх магадлалтай аж.
Учир нь холбогдох байгууллагуудаас удаа дараа шаардлага тавихад, түрээслэгчид стандартад нийцсэн ажлын байрыг бий болгож чадахгүй өнөөдрийг хүрсэн. Үйл ажиллагааг нь зогсооно гэхээр түрээслэгчид олуулаа нийлж өргөдөл, гомдол үүсгэж, өмч хөрөнгийн маргаан бий болгодог байна.
Урт цагаан үйлчилгээний төвд 200-300 хүн дам түрээсээр үйл ажиллагаа явуулдаг гэх судалгаа бий. Харин тус төвийн үндсэн түрээслэгч болох 30 байгууллага Нийслэлийн өмч ашиглалт, удирдлагын газартай /тус газар одоо Нийслэлийн өмчийн харилцааны газар гэх нэртэй/ гэрээтэй. Тэд дам түрээсэлж дундаас нь ашиг олдог байжээ.
“Урт цагаан”-д талбай түрээслэгч “2020 онд ус, дулааныг хязгаарласан тул аргагүйн эрхээр өөр газарт түрээс төлж суух болсон. Уг нь түрээслэгчдийн ажлын байрыг хадгалах зорилгоор Урт цагааны суурин дээр баригдах барилгын нэг давхрыг үйлчилгээний зориулалттай болгож, түрээслэгчдээ оруулна гэж байсан юм. Гэхдээ 50 орчим хүний л ажлын байрыг хадгалахаар бүртгэсэн юм билээ. Бусад нь өөр газрын зоорийн давхар бараадсан даа.
Харин шинэ барилга баригдтал бүртгэж авсан хүмүүсээ “Улаанбаатар банк”-ны шилэн барилгын нэг давхарт суулгасан. Би орж чадаагүй ч “Урт цагаан”-нд олон жил хамт ажилласан найзаасаа сонссон мэдээллээ яриад байгаа юм шүү. Найз маань шилэн банкны байранд суусан юм.
Тэнд үйлчлүүлэгчид бараг очдоггүй байсан гэсэн. Учир нь иргэдийн амьдардаг байр, орон сууцнаас хол болохоор хүн зорьж очих нь бага. Бас дээд давхруудад нь оффисийн ажилтнууд байдаг болохоор бидэн шиг ахуйн ажил эрхлэгчдийн гаргах дуу чимээнд дургүй байдаг гэж байсан. Жил гаруйн дараа тухайн банкны байранд засвар хийнэ гээд өнөөх 50 хүнийг гаргасан юм билээ.
Харин өөр газар очиж түрээс төлж байсан надтай ижил хүмүүс 2020 оны намар буцаад Урт цагаандаа ирсэн” гэв.
“Урт цагаан”-д талбай түрээслэгч “Энэ байшинд 30 жил ажиллаж байна. Ус, дулаан буцаж ирсэн 2020 оны намраас хойш бид талбайн түрээс төлөөгүй. Зөвхөн ус, дулаан ашигласан хэрэглээний төлбөр төлж байна.
Энэ барилга нийслэлийн өмч болсон цагаас бидний төлсөн түрээс нийслэлийн санд л орж байсан гэсэн үг. Гэтэл түрээсийн мөнгө авч байгаа хэр нь ээ засвар огт хийдэггүй байсан. Харахад нурах гэж байгаа юм шиг харагддаг ч гэсэн бетон цутгасан, хуучны чанар сайтай барилгуудын нэг шүү дээ.
Урт цагааныг Засгийн газрын ордноос хэдхэн жилийн дараа барьсан гэдэг. Хар л даа төрийн ордныг засварлаад, хүчитгээд байгаа болохоор одоо ч ашиглалтад нь асуудал үүсээгүй байж л байна.
Шинэ барилга барина л гэсэн. Чимээ сураггүй таг байна. Хүн ороод ирэхэд аятайхан байшинд үйлчилгээ үзүүлбэл сайхан л даа. Анхнаасаа л нураана гэж бодоод, түрээсийн мөнгөөр засвар хийдэггүй байсан байх” хэмээн түрээслэгчид ярилаа.
Урт цагаан үйлчилгээний төвийг дахин төлөвлөсөн төсөл ЯАГААД хэрэгжихгүй байгааг тодруулахаар Нийслэлийн өмчийн харилцааны газартай холбогдов. Тус төслийг хариуцсан хэлтсийн дарга чөлөөтэй тул мэдээлэл өгөх боломжгүй гэсэн юм. Бид албаны эх сурвалжаас мэдээллийг тодруулж, эргэн мэдээлэх болно.
Урт цагаан үйлчилгээний төвийн одоогийн зургаас хүргэж байна.