“Урт цагаан” төвийн шинэчлэлийн ажлыг хийж буйтай холбогдуулан шилдэг санаа консепц, зураг төсөл боловсруулах уралдаан зарласан. Нийт 30 сая төгрөгийн шагналын сантай тус уралдаанд 28 бүтээл иржээ. Эдгээрээс иргэдийн болон шүүгчдийн саналаар шилдэг гурван бүтээлийг шалгаруулах юм.
Өмнө нь өөр төслүүдийн хүрээнд шинэ санааны уралдаан зарлахад 10 хүртэлх бүтээлүүд ирдэг байсан бол энэ удаа харьцангуй олон бүтээл ирсэн болохыг албаныхан онцолж байв.
Нийслэлийн Засаг даргын захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг шүүгчдийн бүрэлдэхүүнд ажиллаж буй аж. Одоогоор тус уралдаанд ирүүлсэн нийт 28 бүтээлийг цахим хуудсанд байршуулж, иргэдийн саналыг зохих журмын дагуу буюу 7 хоногийн хугацаанд авах юм байна.
Нэгдүгээр байрт шалгарсан бүтээлийг 20 сая төгрөгөөр урамшуулах ба тусгай байрт шалгарсан бүтээлүүдэд 10 сая төгрөгийг хуваан олгох аж.
ТҮРЭЭСЛЭГЧДИЙГ ШАТ ДАРААТАЙГААР ШИНЭ АЖЛЫН БАЙРАНД 2-3 ДАХИН БАГА ТҮРЭЭСИЙН НӨХЦӨЛТЭЙГӨӨР АЖИЛЛАХ БОЛОМЖ ОЛГОЖ БАЙНА
Энэ талаар Нийслэлийн Өмчийн ашиглалт, удирдлагын газрын дарга Ш.Үнэнбат, Бид тус уралдааны шалгуурт үндэсний хэв маягийг шингээсэн байх. “Урт цагаан төв” Жуулчны гудамжинд байршилтай учир энэ дүр төрхийг хадгалах, жуулчдад ээлтэй бүх төрлийн үйлчилгээ, ногоон байгууламж байх ёстой, авто зогсоолын асуудлыг шийдэх зэргийг тусгасан. Өмнө нь “Урт цагаан төв” ахуй, үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулж байсан. Тэнд ажилладаг байсан гар урчууд, оёдолчид зэрэг түрээслэгчдийг ажлын байраар хангах шаардлага тавьж байна. Шаардлага хангасан гурван бүтээлийг Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлаар танилцуулан байр эзлүүлэх юм гэлээ.
“Урт цагаан төв” Жуулчны гудамжинд байршилтай учир энэ дүр төрхийг хадгалах, жуулчдад ээлтэй бүх төрлийн үйлчилгээ, ногоон байгууламж байх ёстой, авто зогсоолын асуудлыг шийдэх зэргийг тусгасан.
“Урт цагаан” төвийн үйл ажиллагааг зогсоосонтой холбогдуулан түрээслэгчид дунд нэлээдгүй асуудал үүсээд байсан. Энэ тухай түүнээс тодруулахад, “Урт цагаан” төвд 200-300 хүн дам түрээсээр үйл ажиллагаа явуулдаг гэх судалгаа бий. Харин тус төвийн үндсэн түрээслэгч болох 30 байгууллага Нийслэлийн өмч ашиглалт, удирдлагын газар гэрээтэй байдаг. Тэд дам түрээсэлж дундаас нь ашиг олдог байсан. “Урт цагаан” төвд үйл ажиллагаа эрхэлдэг иргэд болон үйлчлүүлэгчдийн амь нас, эрүүл мэндэд хортой гэх мэргэжлийн байгууллагын дүгнэлт удаа дараа гарсан. Үүнийг үндэслэн Нийслэлийн Засаг даргын захирамж гарсан. Ингэснээр тус төвийн үйл ажиллагааг бүрэн зогсоож, ус, дулааныг хаасан. Түрээслэгчдийг шат дараатайгаар шинэ ажлын байранд 2-3 дахин бага түрээсийн нөхцөлтэйгөөр ажиллах боломж олгож байна гэв.
Хот байгуулалт, хөгжлийн газрын ерөнхий архитектурын ажлын албаны дарга А.Баттөмөр, Уран бүтээлчдийн дунд уралдаан зарлахад нийт 28 бүтээл цугласан байна. Үүний ард албан бус тоогоор 100 гаруй хүний ур ухаан шингэсэн гэж үзэж байна. Нийт бүтээлүүд газар дээр болон доор бүтээн байгуулалт хийхээр төлөвлөсөн байна. Түүнчлэн жуулчдад зориулсан үйлчилгээний төрлүүдийг түлхүү бий болгосноороо онцлог байна гэлээ.
11 дугаартай бүтээлээр тэмцээнд оролцогч Б.Батмагнай, Миний бие Б.Нямбат найзтайгаа хамтран шинэ санаа сэдэх консепцийн уралдаанд баг болон оролцож байна. Манай бүтээл хуучин ажилладаг байсан иргэдийг ажлын байраар хангах болон жуулчдын анхаарлыг татах хоолны үйлчилгээ үзүүлэхээр төлөвлөсөн. 400 ширхэг автомашины зогсоолыг задгай талбайд болон B1 давхарт байрлахаар шийдсэн. Энэ хэсэг нь хотын А зэрэглэлд хамаарах учир 15 давхар оффис барилга барихаар зураг төслөө гаргасан” гэв.
Иргэд өөрсдийн дэмжиж буй зураг төсөлд цахимаар саналаа өгөх боломжтой. Та ЭНД дарж зураг төслийн дэлгэрэнгүйтэй танилцана уу?
Уралдаанд оролцогчдын бүтээлүүдийн танилцуулга зургууд: