“Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлыг өчигдөр зохион байгуулав.
Хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хуралд 264,179,323 ширхэг хувьцаа эзэмшдэг 66 хувьцаа эзэмшигч оролцсон. Энэ нь нийт саналын эрх бүхий 350,463,539 энгийн хувьцааны 75.38 хувийг эзэлсэн тул тооллогын комиссын Дугаар 1 тогтоолоор хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлыг хүчин төгөлдөрт тооцлоо.
Хурлаар дараах асуудлыг хэлэлцсэн:
“Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн ердийн гишүүнд нэр дэвшсэн:
С.Баянцогт – 22.47%
Д.Тогтохбаяр – 21.26%
Ж.Цогтбаяр – 18.22%
Ж.Бямбасүрэн – 18.22%
Т.Ганбаатар – 18.18%-ийн санал авч ТУЗ-ийн ердийн гишүүнээр,
“Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн хараат бус гишүүнд нэр дэвшсэн:
Р.Мөнхтөр – 1.11%
Н.Отгончимэг – 0.39%
М.Банзрагч –0.05%
Н.Улаанхүү – 0.02%-ийн санал авч хараат бус гишүүнээр тус тус сонгогдлоо.
“Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн Дүрмийн нэмэлт, өөрчлөлтийг хэлэлцэж батлах тухай асуудалд хуралд оролцсон нийт хувьцаа эзэмшигчдийн 97.34 хувь нь хүчинтэй санал өгсөн. Хүчинтэй санал өгсөн нийт хувьцаа эзэмшигчдийн 97.34 хувь зөвшөөрсөн, 2.66 хувь татгалзсан, 0 хувь түдгэлзсэн байна.
“Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн Хяналтын зөвлөлийн ажиллах журмыг хэлэлцэж батлах тухай асуудалд хуралд оролцсон нийт хувьцаа эзэмшигчдийн 97.35 хувь нь хүчинтэй санал өгсөн. Хүчинтэй санал өгсөн нийт хувьцаа эзэмшигчдийн 97.35 хувь зөвшөөрсөн, 2.65 хувь татгалзсан, 0 хувь түдгэлзсэн байна.
“Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн Хяналтын зөвлөлийн гишүүнд нэр дэвшсэн:
Б.Батбаяр - Зөвшөөрсөн-98.40%,
Б.Туяарах - Зөвшөөрсөн-97.37%,
Ц.Мөнхзул - Зөвшөөрсөн-96.57%-ийн санал авч Хяналтын зөвлөлийн гишүүнээр тус тус сонгов гэж Хөрөнгийн биржээс мэдээлэв.