gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     18
  • Зурхай
     5.09
  • Валютын ханш
    $ | 3573₮
Цаг агаар
 18
Зурхай
 5.09
Валютын ханш
$ | 3573₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 18
Зурхай
 5.09
Валютын ханш
$ | 3573₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

"Манай төвөөр өдөрт 90-100 жолооч үйлчлүүлж байгаагаас 30 орчим нь л RFID наалгаж байна"

Л.Амарцэцэг
Нийгэм
2023-11-20
107
Twitter logo

Тээврийн хэрэгслийн цахим гэрчилгээг харьяалал харгалзахгүй, үнэ төлбөргүй наах ажлыг эхлүүлсэн хэмээн  Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах үндэсний хорооноос мэдэгдсэн. 

Тус цахим гэрчилгээг суурилуулснаар авто зам ашигласны төлбөр хураамж, татвар, оношилгоо, даатгал зэрэг тээврийн хэрэгслийн нэгдсэн сан үүснэ гэж үзэж байгаа юм.

Одоогоор "Авто тээврийн үндэсний төв" ТӨҮГ-ын харьяа техникийн хяналтын үзлэгийн зургаан төв дээр очиж RFID цахим гэрчилгээгээ наалгах боломжтой. Цаашид уг төвүүдийг 44 болгон нэмэгдүүлнэ хэмээн Нийслэлийн Цахим хөгжил, мэдээллийн технологийн газрын дарга Б.Давааням мэдээлэв.

Бид цахим гэрчилгээ наах үйл явцыг сурвалжлахаар Чингэлтэй дүүргийн 10 хорооны Дэнжийн 42-623 тоотын Ричмон ХХК-ны байранд байрлах техникийн хяналтын үзлэгийн төвийг зорив.

Биднийг үүдээр ороход 10 гаруй машин цувран зогсжээ. Үзлэгийн байр луу дотогш орлоо. Автомашинд цахим гэрчилгээг наах үйл явцыг БГД-ийн техникийн хяналтын үзлэгийн төвийн инженер Ж.Бямбацогтоос тодруулахад “Манай төвөөр өдөрт 90-100 автомашин оношилгоо, үзлэгт хамрагддаг. Үүнээс ихдээ 30 авто машин цахим гэрчилгээгээ наалгаж байна. Зарим иргэдээс наалгах эсэхийг нь асуухад их дургүйцдэг. Бас оношилгоонд орчхоод буцаж ирээд гэрчилгээ наалгамаар байна гэх жолооч ч бий.  Бүх тээврийн хэрэгсэл цахим гэрчилгээ наалгах учир жолоочдыг оочергүй үед нь наалгах хэрэгтэй гэж уриалмаар байна” гэлээ.

Автомашинаа оношилгоо, үзлэгт хамруулах үеэрээ цахим гэрчилгээ наалгаж байсан жолоочдоос болон дугаарлан зогсож буй иргэдээс сэтгэгдлийг нь тодруулав.

Иргэн н.Чинбат “Энэ гэрчилгээний талаар дэлгэрэнгүй мэдээлэл аваагүй л байна. Хүмүүсийн хэлж байгаагаар татвар, мөнгө хураах л зорилготой гэж байсан. Тагнуулын төхөөрөмж шиг хаана явж байгааг нь мэдэх гээд байгаа юм шиг санагдаж байна” гэлээ.

Иргэн х.Отгонгэрэл “Ирэх оны нэгдүгээр сараас эхлэн RFID систем нь хэрэгжиж эхэлнэ гэх мэдээ уншсан. Тэр үед урт дараалал үүсэж магадгүй. Тиймээс өнөөдөр оношилгоонд орохдоо цахим гэрчилгээгээ наалгана. Энэ гэрчилгээнд автомашины бүх мэдээлэл нэгдсэн санд орно л гэж бодож байна. Хийж, хэрэгжүүлж байгаа албан тушаалтнууд нь юу хийж байгаагаа мэдэж байгаа байлгүй дээ” гэлээ.

Н.Батсүх “Би нэгэнт л оношилгоонд орж байгаа учир цахим гэрчилгээгээ наалгана гэж ирсэн. Ирэх оноос бүх тээврийн хэрэгсэл цахим гэрчилгээтэй болно гэх шийдвэр гарсан учир дагахаас яах вэ. Ядаж л торгуультай, торгуульгүй машиныг автоматаар бүртгэнэ. Цаашлаад түгжрэлийг бууруулахад хэрэгтэй байх болов уу гэж бодож байна” гэв.

Мөн зарим жолоочид цахим гэрчилгээний талаар сонсоогүй, мэдээлэлгүй байна гэж хариулж байв. Иргэн тус гэрчилгээг наалгахад оношилгоо, торгууль, татвар төлсөн баримт шаардлагагүй. Цахим гэрчилгээг наах техникийн хяналтын үзлэгийн төвүүдийн байршил, ажиллах цагийн хуваарийг танилцуулж байна.

  1. Цамбагарав ТХҮТ: БГД, 20 хороо, Энхтайвны өргөн чөлөө, “Нимонс” ХХК-н байр. Цагийн хуваарь: Даваа-Баасан: 08:30-20:30
  2. Чингэлтэй ТХҮТ: ЧД, 10 хороо, Дэнжийн 42-623 тоот, Ричмон ХХК-ны байранд. Цагийн хуваарь: Даваа-Баасан: 08:30-20:30
  3. СХТХҮТ: СХД, 20-р хороо, Хэраэкупмент ХХК-ийн баруун хойд талд. Даваа-Баасан: 08:30-20:30
  4. БЗД, 17-р хороо, Да хүрээ трейд ХХК-ний байрЦагийн хуваарь: Даваа гарагт амарна. Бусад өдрүүдэд: 09:00-17:30
  5. БЗД, 38-р хороо, Хилчний 1-р гудамж Баянзүрх ТХҮТ. Цагийн хуваарь: Даваа-Баасан: 08:30-20:30
  6. СБД, 1-р хороо 13-р хороолол, Нарны зам гудамж 53 тоот, “Таван богд” ХХК-н байр. Цагийн хуваарь: Ажлын өдрүүдэд 08:30-17:30 Амралт

Гэрэл зургуудыг: Т.Бархас

Гэрэл зургуудыг: Т.Бархас

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан