- Өнгөрсөн онд 300 мянган цэрэг татжээ
- Цэргүүдэд өндөр цалин өгнө хэмээн сурталчилгааны ажил явуулсан
ОХУ-ын Ерөнхийлөгч асан, Аюулгүй байдлын зөвлөлийн орлогч дарга Дмитрий Медведев тус улсын арми энэ он гарсаар 280 мянга гаруй цэрэг элсүүлсэн болохыг мэдээллээ.
Уг тоо өнгөрсөн сарын эхэнд 230 мянга байсан гэв. Хавраас эхлэн Орос улс армидаа цэргүүд элсүүлэхээр олон сурталчилгааны ажлыг цахим орчинд болон гудамжнуудаар түгээсэн. Ингэхдээ элсэгчдэд өндөр цалин өгнө хэмээж байв.
Өнгөрсөн оны есдүгээр сард Кремль цэргийн зарлан тараахгүй гэсэн амлалтаа зөрчихөд хүрсэн. Үүний улмаас ОХУ-аас гадаадын улсуудыг зорих хүмүүсийн тоо нэмэгдсэн.
Тодруулбал Украины фронт дахь хохирлыг нөхөхийн тулд хэсэгчлэн зарлан тарааж, 300 мянган цэрэг татсан гэв.
Эх сурвалж: The Moscow Times