Эл зурагт Б.Цэдэвдорж гэргий Д. Сувдаагийн хамтаар өөрсдийн тарьж, ургуулсан чацарганаа хурааж буй юм. Дээр өгүүлсэн шиг тэд хашаандаа төрөл бүрийн ургамал тарьж, хөрсний шимээр хүнсний хэрэгцээгээ хангадаг нийслэлийн оршин суугчид.
Б.Цэдэвдорж цахилгааны инженер, гэргий нь эдийн засагч мэргэжилтэй бөгөөд хоёул эрчим хүчний байгууллагад ажиллажээ. Ажлын байр нь хортой нөхцөлд ангилагдах тул 30 жилийн өмнө тэтгэвэртээ гарцгаасан аж.
Тэд тэтгэвэр аваад зүгээр суух хүсэлгүй тул юу хийж болох вэ гэж бодож байхдаа телевизээр “Чацарганын нийгэмлэг” байгуулж буй тухай мэдээ үзэж, нэгдэх хүсэлт өгчээ.
Ингээд 1991 онд Хан-Уул дүүргийн 14-р хороо буюу “Өлзийт хороолол”-д дээрх нийгэмлэгээс хагас га газарт жимс, жимсгэнэ, ургуулах даалгавар аваад өнөөг хүрсэн нь энэ юм. Тэр үед 20 гаруй айл жимс, жимсгэнэ тариалж, түүнийгээ борлуулж, аж ахуйч амьдралд суралцах даалгавар авсан аж. Өдгөө “Чацарганын нийгэмлэг” үгүй болж, айлууд нь солигдож, нүүсээр хоёр айл л эхлүүлсэн ажлынхаа шимээр тэтгэгдэж яваагийн нэг нь тэд юм.