Энэ сарын 21-29-ний өдрүүдэд зохион байгуулж буй Азийн физикийн 23 дугаар олимпиад эхэллээ.
Монголын багш эрдэмтдийн боловсруулсан онолын 3 бодлогыг оролцогч багийн ахлагч, багш нараар хэлэлцүүлэн батлуулав. Багш нараас сөрөг санал гараагүй байна. 23 дахь удаагийн Азийн Физикийн олимпиадад оролцогчид өнөөдөр онолын бодлогын даалгавар гүйцэтгэж байна.
Онолын бодлогын шалгаруулалтыг Шинэ Монгол Харумафүжи сургуулийн байранд зохион байгуулав. Суралцагчид онолын 3 бодлогыг 5 цагийн туршид бодно. Онолын бодлого бодох даалгаварт 195 суралцагч оролцож байна.
Азийн физикийн 23 дугаар олимпиадад 27 орон, түүний дотор Монгол Улсын хоёр баг оролцож байна. Мөн Бүгд Найрамдах Казахстан Улс, Бүгд Найрамдах Киргиз Улс, Бүгд Найрамдах Тажикстан Улс багаараа, ажиглагчаар Бүгд Найрамдах Болгар Улс, Малайз Улс оролцож байна.
Монголын 16 сурагчийн бүрэлдэхүүнтэй хоёр багийг МУИС, Грийн сургуулийн багш нар дасгалжуулжээ.
Сурагчдын 10 нь Нийслэлийн ерөнхий боловсролын нэг, 11 дүгээр сургууль, Сант, Орчлон, Шинэ үе, Шинэ Монгол сургуульд суралцдаг. Зургаан сурагч Баян-Өлгий, Дархан-Уул, Говь-Алтай, Хөвсгөл, Өвөрхангай, Сүхбаатар аймгаас иржээ.
Монгол Улс Азийн физикийн 23 дугаар олимпиадыг зохион байгуулснаар физикийн шинжлэх ухааныг түгээн дэлгэрүүлэх, Ерөнхий боловсролын сургуулиудын физикийн хичээлийн хүртээмжийг сайжруулах, туршилт хийх лабораторитой болох зэрэг эерэг нөлөө үзүүлэх юм.