Төв аймаг үүсгэн байгуулагдсаны 100 жилийн ой энэ онд тохиож байна. Ойг угтан сааль бялхсан агар хувин, молор эрдэнийн дүрс, цацлын халбага бүхий зохиомжтой хөшөөг бүтээн босгожээ.
Энэхүү хөшөөний агуулгын тухайд, Төв аймгийн ард иргэд 2022 онд 111 сая литр сүү зах зээлд нийлүүлсэн. Мөн 2022 оны жилийн эцэст хамгийн олон эрчимжсэн мал аж ахуй тоолуулсан бөгөөд малын үүлдэр угсааг сайжруулж нэг малаас авах ашиг шимийг нэмэгдүүлэх бодлого баримталж байгаа аж.
Иймд аймаг байгуулагдсаны 100 жилийн ойг тохиолдуулан айлчлан ирж байгаа зочдоо сүүгээр мялаан угтаж, аяны дөрөөнд нь сүү өргөн үддэг уламжлалыг бэлэгдэн Зуунмод хотын Ланс багийн замын уулзвар, тойрогт энэхүү хөшөөг сүндэрлүүлсэн гэж тайлбарлажээ.
Хөшөөг бүтээн босгох ажлыг “Зуунмод цэцэрлэгжүүлэлт” ОНӨҮГазар гүйцэтгэсэн бөгөөд 9.4 сая төгрөгийн өртөг зарцуулсан байна. Сонирхуулахад, хөшөөний цэцгийг ургуулахын тулд үрийг хөрсөнд суулгаж, дэлбээлэх хүртэл таван сарын турш өдөрт 3 цаг бороожуулсан аж.
Эх сурвалж: Төв аймаг